Сирийн “Жаишь аль-Ислам” (“Лалын арми”) бүлэглэлийн босогчид Ерөнхийлөгч Башар Асадын талын хэдэн зуун хүнийг шоронд суулгаж, агаараас өгч буй цохилтыг зогсоохыг Оросоос ийм маягаар шаардсан байна. Хэвлэлд бичсэнээр бол Дамаскаас 10 километр зайд орших Дум хотын гудамжаар олзлогдогсдыг ачааны машинаар зөөж яваа дүрсийг цахим төхөөрөмжөөр авсан байжээ. Сирийн Ерөнхийлөгчийг дэмжигч алавит үндэстэн эрэгтэй, эмэгтэй 400 гаруй хүн тэнд...
Хятад улсын тусгаар тогтнолд заналхийлсан “аюултай алхам” АНУ хийх ёсгүй гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань аюулгүй байдлын асуудлаар Куала-Лумпур хотноо болж буй бага хурал дээр үг хэлэхдээ Пентагоны тэргүүн Эштон Картерт хандаж уриалжээ. Эштон Картер нь түүнтэй уулзаад Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай газар нутгийн талаар АНУ ямар нэг байр суурь байхгүй гэж онцлоод, тухайн бүс нутагт хиймэл арал үүсгэж,...
Сирийн сөрөг хүчнийг Америкийн цэргийнхэн дасгалжуулж байдаг бөгөөд энэ үйл ажиллагаагаа Туркийн хилийн ойролцоох Латаки мужийн Сальма хотын орчимд явуулдаг юм байна гэж Ливаны телевизийн “Al Mayadeen” суваг мэдээлсэн аж. Урьд нь Туркийн нутагт бэлтгэгдсэн Сирийн туркменүүд энд оролцож буй юм байна . АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрээр “Исламын улс”-ын алан...
Хятадын хөрөнгө оруулалтын сангуудын домогт удирдагч Сюй Сяныг баривчлахын тулд Шанхай, Нинбо хоёр хотыг холбодог далайг дамнасан дэлхийн хамгийн урт, 36 километр Ханчоу гүүрийг цагдаа нар хагас цаг хаасан байна. Мөн Шанхай, Бээжинд түүний компанийн салбаруудад нэгжлэг хийн баримт бичиг, компьютер хураан авч, ажилтнуудыг нь байцаажээ. Сюй Сян болон “Zexi investment” компанийн удирдлагын хэд хэдэн хүнийг санхүүгийн залилан хийж, үнэт цаасны наймаа...
Ерөнхийлөгч Режеп Эрдоаны бодлогыг шүүмжилдэг лалын сөрөг хүчний номлогч Гюленийг дэмждэг 35 хүнийг Туркт баривчилсны дотор цагдаагийн байгууллагын ажилтан, төрийн албан хаагч ч орсон аж. Эрх баригч Шударга ёс, хөгжил нам Парламентын дахин сонгуульд ялсан нь тодорхой болсноос нэг хоногийн дараа эрх баригчид ийм үйлдэл хийжээ. Аравдугаар сарын 28-нд Туркийн хууль сахиулах байгууллагынхан сөрөг хүчний телевизийн хоёр сувгийн Истанбул дэх байрыг эзэлж авсан...
Европын холбооны орнууд, тэр дундаа Герман, Австри улсууд дүрвэгсдийн өмнө хилээ хаавал Балканд дайн эхэлж болзошгүй хэмээн Германы Канцлер Ангела Меркель сэрэмжлүүллээ. Тэрбээр Европын холбоондоо томоохон улсын хувьд Герман харилцааг сайжруулахад нэмэр болохуйц шийдвэр гаргах ёстой, бид ингэж чадна гэж хэлсэн байна. Өнгөрсөн сард Европт 220 мянга шахам дүрвэгч ирсэн нь энэ оны хамгийн дээд үзүүлэлт болжээ. Дүрвэгсдийн урсгалыг багасгахын...
Ямар нэг “томоохон үйл явдлын” дараа “Airbus А-321” онгоц хурдаа огцом байдлаар, нэг минутад нэг километр орчмоор алдаж эхэлжээ гэж манай гариг даяарх онгоцны нислэгийн араас ажиглаж байдаг Flight Radar24 сайт мэдээлжээ. Онгоцонд ямар нэг ноцтой юм тохиолдсоны дараа 9000 метрийн өндөрт нисэж явсан онгоцны хурд хоёр дахин багассан аж. Египетийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хусам аль-Кавиш хоёр өдрийн өмнө мэдэгдэхдээ ослын шалтгаан нь техникийн гэмтэл...
Украины зэвсэгт хүчинд гадаадын цэрэг алба хаах тухай хуулийг Дээд Рада нь өнгөрсөн сарын 6-нд баталжээ. Хуулийн төслийг 229 депутат дэмжсэн байна. Тэгвэл уг хуулийг Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр батламжиллаа. Уг хууль хэвлэлд гармагцаа хүчин төгөлдөр болох аж.Украины зэвсэгт хүчний байлдааны чадварыг дээшлүүлж, Зүүн нутаг дахь байлдааны ажиллагааны уршгаар бий болсон хүн хүч, санхүүгийн хомсдолыг багасгах...
1949 оны Хятадын иргэний дайнаас хойш БНХАУ-ын дарга, Тайванийн тэргүүн нар энэ сарын 7-нд анх удаа Сингапурт уулзах гэж буйг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Си Зиньпин, Ма Инцю нар улс тус бүрийнхээ асуудлаар санал бодлоо солилцоно гэж арлын улсын засаг захиргааны төлөөлөгчид урьд нь мэдээлж байжээ. Хоёр улсын хооронд албан ёсны харилцаа тасраад хагас зуу гаруй жил болж буй ч Тайвань нь одоо хэр нь БНХАУ-ын ёс төдий засаг захиргааны нэгж гэгдэж...
Оросын төрийн тэргүүн Владимир Путиний урилгаар Кувейтийн Эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабах энэ сарын 9-11-нд Орост айлчлах гэж байна.Тэд 10-ны өдөр Сочид уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны гол чухал асуудлаар ярилцах бөгөөд худалдаа, эдийн засгийн хүрээнд хоёр талын хоршлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах аж. Ойрхи Дорнод, Умард Африкийн байдал ч ярилцах асуудлынх нь төвд байх бололтой. Сирийн байдалтай уялдан Оросын удирдагч Ойрхи...