Японд зорчигч тээврийн тийрэлтэт онгоц туршлаа

2015 оны 11 сарын 08      0      2022

Зорчигч тээврийн анхны тийрэлтэт онгоц MRJ-ийг Японд бямба гаригт туршиж цагт 220 км хурдлуулж үзсэн байна. Ийм хур­даар тус онгоц анх удаа урд хэсгээ газ­раас хөндийрүүлж чаджээ. Уг онгоцыг бү­хэлд нь Японд үйлдвэрлэсэн аж. Онгоцыг энэ сарын 9-15-нд нисгэж үзэ­хээр төлөвлөж буй бөгөөд  нарийвчилсан товыг цаг агаарын байдалтай уялдуулж тог­тоох юм байна. Нислэгийн холын зай нь 1.5-3.5 мянган км байх бололтой.MRJ онгоцны эхний хувилбар нь 78, хоёр ­дахь нь 90...

Танзанид нэг нам 60 шахам жил төр барьж байна

2015 оны 11 сарын 08      0      1714

Африкийн зүүн хэсэгт орших 50 сая хүнтэй Танзанид шинэ Ерөнхийлөгч сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийг тус тивийн улс төрийн амьдралд тохиолдсон чухал үйл явдал гэж үзэж байна. 1961 онд энэ улс тусгаар тогтносноос хойш бүх эрх мэдэл нь орчин цагийн Танзани улсыг үндэслэгч гэгддэг эцэг Жулиус Ньеререгийн байгуулсан Хувьсгалт намын гарт ээлж халаагүй байсаар ирсэн аж. Шинээр сонгогдсон 57 настай Жон Ма­гу­фули ч энэ л намын төлөөлөл бөгөөд сон­­гогч­дын 58 хувийн...

Италийн хамгийн залуу ЕРӨНХИЙ САЙД

2015 оны 11 сарын 06      0      2644

2009-2014 онд захирагч нь байхдаа одоогийн Ерөнхий сайд Маттео Ренцийг улсын хөрөнгө хувьдаа ашигласан, тодруулбал, төсвийн мөнгөөр зоогийн газарт тооцоо хийсэн хэмээн сэжиглэн Италийн Флоренц хотын шүүх шалгаж байгаа аж. Хэвлэлд бичсэнээр бол 2014 оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдаар ажиллаж буй тэрбээр 600 мянга орчим евро үрсэн хэмээгдэн шүүхэд дуудагдах дээрээ тулаад буй юм байна. Энэ хэл амны нэг гол “этгээд” болсон Ром хотын захирагч Иньяцион Марино өнгөрсөн сарын...

Путин гурав дахь удаагаа өнгөлөв

2015 оны 11 сарын 06      0      2661

Америкийн “Forbes” сэтгүүлийн үзэж буйгаар дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ жил гурав дахиа тэргүүлжээ. 2014 онд тавд орж байсан ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель аман хүзүүдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гуравт орсон аж. “Хийе гэснээ хийгээд нэр цэвэр үлдэж чаддаг манай гаригийн нөлөө бүхий цөөн хүний нэг нь гэдгээ Путин харуулсаар байна. Оросын эсрэг олон улс хориг тавьсан, рублийн ханш унасан, эдийн засагт...

Линкольны гар бичмэлийг худалджээ

2015 оны 11 сарын 05      0      2095

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны гар бичмэлийг Нью-Йорк хотод гарааны үнээс нь хоёр дахин өсгөж 2.213 сая доллараар худалдсан байна. 13 мөр бүхий бичлэгийг 1865 оны гуравдугаар сард нас барахаасаа долоо хоногийн өмнө хийжээ. Тэрбээр тангараг өргөхдөө хэлсэн үгээсээ иш татаад XIX зууны нэрд гарсан зүтгэлтнүүдийн гарын үсгийн эмхэтгэл дээр өөрийн гарын үсгийг зурсан аж. Тэр эмхэтгэлийг Линкольны засаг захиргааны Дотоод хэргийн сайдын 10 настай хүүд бэлэглэх гэж байжээ.

Шалтгааныг гүйцэт тодруулаагүй байна

2015 оны 11 сарын 05      0      2090

Египетийн Синайн хойгийн тэнгэрт Оросын нисэх онгоц сүйрсний шалтгаан нь түүний хөдөлгүүрт гарсан дэлбэрэлт байжээ гэж хэвлэлд мэдээллээ. Хар хайрцгуудын бичлэгийг тайлж уншсаны дараа ийм дүгнэлтэд хүрчээ. Харин дэлбэрэлтийн шалтгааныг лабораторийн шинжилгээ хийж, ослын газраас нэмэлт материал цуглуулж байж тогтоох аж. Нисгэгчид осол болохын өмнө газар дээрх албадад ямар нэг байдлаар хандаагүй нь бичлэгээс тодорхой болжээ. АНУ-ын тагнуулын байгууллага “Исламын улс”...

Румыны Ерөнхий сайд түймрээс болж огцров

2015 оны 11 сарын 05      0      2190

Румыны Ерөнхий сайд Виктор Понта огцорч буй бөгөөд Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Батлан хамгаалахын сайд Мирча Душийг томилж өгөхийг Ерөнхийлөгч Клаус Йоханнист санал болгосон байна. Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлаар Ерөнхийлөгч Йоханнис өчигдрөөс улс төрийн намуудтай зөвлөлдөж эхэлжээ. Ерөнхий сайдыг томилох эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон байдаг аж. Бухарест хотын Colectiv гэдэг шөнийн клубт түймэр гарсан нь Ерөнхий сайд огцрох шалтгаан болсон байна....

Сири арми хөлсний дайчдаас устгажээ

2015 оны 11 сарын 05      0      2229

Дамаскийн өмнөд хаяа хот Дарайяд Сирийн арми тусгай ажиллагаа явуулж гадаадын 24 дайчныг устгажээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.Амь үрэгсдийн ихэнх нь Саудын Аравийн иргэд байсан бололтой.  Мэдээллийн эх сурвалжийн үгээр бол Дарайя хотод хааяагүй байлдаан болж, Сирийн арми хүрээгээ хумьж, алан хядагчид болон Сирийн мэргэн буудагчдын хоорондын зай 100 метрээс хэтрэхгүй болсон байна.Тус хотын ихэнх хэсгийг “Жебхат ан-Нусра”, “ахрар аш-Шам” гэдэг алан хядагч...

Япон харзнаж байна

2015 оны 11 сарын 05      0      2216

Өмнөд Хятадын тэнгист Хятадын маргаант арлуудын ойр хавьд хөлөг онгоцоор одоохондоо харуул  хийхгүй ч байдлыг ажиглах үйл явцаа үргэлжлүүлэхээр Японы Тэнгисийн цэргийн хүч нь шийдвэрлэжээ. Үйл явдлын өрнөл Хятадын хйимэл арлуудад харуул хийхэд оролцох зөвшөөрлийг эрх баригчдын зүгээс олгоход ч хүргэж болох юм гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Сүга мэдэгджээ. Түүний хэлснээр Токиогийн хувьд улс орныхоо аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавих ч Өмнөд Хятадын...

Италийн хамгийн залуу Ерөнхий сайд

2015 оны 11 сарын 05      0      2330

2009-2014 онд захирагч нь байхдаа одоогийн Ерөнхий сайд Маттео Ренцийг улсын хөрөнгө хувьдаа ашигласан, тодруулбал, төсвийн мөнгөөр зоогийн газарт тооцоо хийсэн хэмээн сэжиглэн Италийн Флоренц хотын шүүх шалгаж байгаа аж. Хэвлэлд бичсэнээр бол 2014 оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдаар ажиллаж буй тэрбээр 600 мянга орчим евро үрсэн хэмээгдэн шүүхэд дуудагдах дээрээ тулаад буй юм байна. Энэ хэл амны нэг гол “этгээд” болсон Ром хотын захирагч Иньяцион Марино өнгөрсөн сарын 8-нд...