Немцовын “хэрэг” Чечень рүү хөтлөв

2015 оны 11 сарын 09      0      2162

Борис Немцовын амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаад “Север” батальоны дайчин байсан Руслан Мухудинов гэгчид эчнээ ял өгөөд байгаа. Түүнийг Немцовыг алах хэргийг зохион байгуулсан хэмээн үзсэн байна. Талийгаачийн охин Жанна Немцовыг төлөөлж буй өмгөөлөгч Вадим Прохоров мөрдөн шалгах ажиллагаа зөв чигтэй явж байгаа ч Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын ойрын хүрээллийн хүн болох Руслан Геремеевт ял оноочихож чадахгүй байгаа нь харамсалтай гэж хэлсэн байна. Борис Немцовыг...

Мексикт “тул” барилаа

2015 оны 11 сарын 09      0      1883

Мексикийн хүчний байгууллагын ажилтнууд тусгай ажиллагаа явуулсны дүнд мансууруулах бодис бэлтгэдэг “Халискогийн шинэ үе” хэмээх бүлгийн удирдагч Мартин Наварраг баривчилжээ. Энэ этгээдийг хүний амь бүрэлгэсэн, алан хядах ажиллагаа явуулсан, түлш шатахуун хулгайлсан хэрэгт бас сэжиглэж буй юм байна. 40 настай энэ гэмт хэрэгтнийг баривчлахад цагдаа, үндэсний аюулгүй байдлын байгууллага, Эрэн сурвалжлах төв, Ерөнхий прокурорын газар, Гуанахуато мужийн Нийгмийг аюулаас...

Цагаачдаа буцааж авсан улсад Европ мөнгө өгнө

2015 оны 11 сарын 09      0      2230

Африкийн орнуудаас хууль бусаар хүрч ирсэн цагаачдыг буцаах төлөвлөгөөг Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар боловсруулжээ. Европын холбооны нутаг дэвсгэрт өөрсдийн дураар орж ирээд байгаа 800 мянган дүрвэгчийнхээ ядаж зарим хэсгийг нь буцааж авбал Африкийн хэд хэдэн орон, түүний дотор Этиоп, Судан, Уганда, Кени улсад 1.3 тэрбум фунт (1.8 тэрбум орчим ам.доллар) өгөх санал тавих гэж буй аж. Түүнээс гадна Африкийн “өндөр боловсролтой ажилтан”, оюутнууд Европ...

Хятадын удирдагч дээд хэмжээний хоёр уулзалтад оролцоно

2015 оны 11 сарын 09      0      1808

БНХАУ-ын дарга Си Зиньпин Туркэд болох “Их хорь”-ийн, Филиппинд болох Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад тус тус оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. “Их 20”-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалт энэ сарын 14-16-нд Антали хотод болох юм. Филиппинд болох нь албан ёсны бус 23 дахь уулзалт бөгөөд энэ сарын 17-19-нд Манил хотод зохион байгуулах аж. “Их-20” нь эдийн засаг, санхүүгийн хамтын...

Мьянмарт сөрөг хүчин нь ялав

2015 оны 11 сарын 09      0      1889

Өнгөрсөн ням гаригт Мьянмар (Бирм)-т бол­сон бүх нийтийн сонгуульд 53 жилийн хугацаанд сөрөг хүчин нь анх удаа оролцов. Сонгуулийн дүнг өчигдрөөс хэсэгчлэн зарлахаар төлөвлөж байсан ч эрх баригч намын дарга нь ялагдлаа хүлээсэн байна. Тэгвэл сөрөг хүчний Ардчиллын төлөө үндэсний холбоо нам 70 хувийн санал авч байна гэж мэдэгдсэн аж. Энэ намыг Нобелийн шагналт, “ардчиллын бурхан”, 70 настай эмэгтэй Ан Сан Су Чи удирддаг юм. Эндхийн иргэд Парламентын хоёр танхимын болон...

Ливид Ерөнхий сайд нь ч хулгайлагдаж байжээ

2015 оны 11 сарын 09      0      1624

Энэ сарын 8-ны ням гаригийн өглөө Ливийн Сабрата хотод Сербийн ЭСЯ-ны холбоочин Сладжани Станкович, жолооч Йовица Степич нарыг хулгайлжээ гэж Сербийн Гадаад хэргийн яам мэдээллээ. Үүнийг тус яам аюулаас хамгаалах албаддаа ч мэдэгджээ. Хоёр улсын Гадаад хэргийн яамны тэргүүн нар уулзаж ярилцсан бөгөөд европчуудыг олохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна гэж Ливийн тал мэдээлжээ. Африкийн энэ улсад гадаадын хүмүүс хулгайн золиос болж буй нь эхний тохиолдлол биш аж. 2014 оны...

Рауль Кастро 2018 онд суудлаа өгнө

2015 оны 11 сарын 08      0      1761

Кубын Төрийн зөвлөлийн тэргүүн Рауль Кастро 2018 оны хоёрдугаар сарын 24-нд огцрохоор эргэлтгүй шийдсэнээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ. Дүү Кастро 2008 онд Кубын Төрийн тэргүүн болсон бөгөөд үүнээс өмнө ах Фидель Кастрогоо огцорсны дараа Кубын Төрийн зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж байв. 2013 онд уг албан тушаалд улиран сонгогдсоныхоо дараа 2018 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байжээ. Рауль Кастро Мексикт айлчилж буй бөгөөд  өөрийн шийдвэрийн талаар  тус...

“Хятад, Тайвань хоёр бол нэг улс, нэг үндэстэн”

2015 оны 11 сарын 08      0      2219

БНХАУ-ын дарга Си Зиньпин, Тайваний засаг захиргааны тэргүүн  Ма Инцю нар Сингапурын “Шангри-Ла” зочид буудалд сэтгүүлчдийн нүдэн дээр уулзан, гар барьж мэндчилээд хаалттай хаалганы цаана яриа хөөрөө өрнүүлэв. Цаг орчим үргэлжилсэн тэр ярианы дүнгээр Си Зиньпин,  Ма Инцю болон Тайваний Төрийн зөвлөлийн асуудал эрхэлсэн тэргүүн Чан Чицюнь нар тусгайлан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд оролцохыг Хятад улсын...

Ким Ир Сений хамтран зүтгэгч өөд болжээ

2015 оны 11 сарын 08      0      1958

Умард Солонгосын ардын армийн маршал Ли Ыль Соль 95 насандаа уушгины хорт хавдар өвчнөөр өнгөрсөн баасан гаригт нас баржээ. Тэрбээр Солонгосын Хө­дөл­мө­рийн намын Төв хорооны гишүүн, Ардын дээд хурлын (Парламент) депутат байв. Маршал Ли Японы эсрэг хөдөлгөөнд оролцож явсан, Ким Ир Сений хамтран зүтгэгч, Умард Солонгосын зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн байв. 1948 оноос хороо командалж, 1950 онд дивизийн штабын даргаар ажиллаж, 1950-1953 оны Солонгосын...

Ромын хамба лам мах цавчигч болохыг хүсдэг хүүхэд байжээ

2015 оны 11 сарын 08      0      1794

Ðîìûí õàìáà ëàì Ôðàíöèñê õ¿¿õýä áàéõäàà ìàõ öàâ÷èã÷ áîëíî ãýæ áîääîã...