Олны танил хүмүүс Оросыг сонгох болжээ

2015 оны 11 сарын 10      0      2128

Холливудын жүжигчин Роберт Де Ниро Оросын иргэн болох хүсэлт гаргахыг үгүйсгэхгүй гэж саяхны даваа гаригт  зоогийн  газраа Москвад нээх үеэрээ мэдэгдэв. Тэгэхдээ юмыг урьдчилж тааварлаж болохгүй гэж бас хаширлажээ.Де Ниро хамтран эзэмшигч нь болсон анхны ресторанаа Москвад 2009 онд нээсэн аж. Сая нээсэн ресторанаа япон ахлах тогооч Нобу Матсүхисатай хамтран байгуулжээ. Америкийн мэргэжлийн боксчин Рой Жонс өнгөрсөн сарын 27-нд Оросын иргэний паспортоо авсан бол Английн хүнд...

Жуулчдаа зөөж эхэлжээ

2015 оны 11 сарын 10      0      2011

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн Британийн 7.5 мянган иргэн Египетийн Шарм-эш-Шейхээс эх орондоо иржээ. Амралтын тус хотоос хийх нислэгийг энэ өдөр сэргээсэн аж. Тэнд Британийн 20 мянга орчим хүн бөөгнөрөөд байж. Египетэд ирдэг жуулчдын 70 хувийг орос, англичууд эзэлдэг юм байна. Орос 80 мянган жуулчныхаа 25 мянгыг нь татаж авчихаад байгаа гэнэ. Даваа гаригт Англи 11 нислэг үйлдэж 2301 хүн авчирчээ. Гар цүнхнээс өөр юм барьж онгоцонд орохыг хориглож, ачаа тээшийг нь хожим тусдаа авчрах юм...

Финланд бусад улсаа харзнана

2015 оны 11 сарын 10      0      1739

Хуваарилсан дүрвэгсдийг хүлээж авахад Европын холбооны бусад орнууд бэлэн бус байгаа бол бид ч тэднийг хүлээж авахаа түр хуга­цаанд зогсооно гэж Финландын Дотоод хэр­гийн сайд Петтери Орпо мэдэгдлээ. Дүр­вэгсдийг хүлээж авах ажлыг зохион байгуулах төв нээхээ алгуурлаад байна гэж тэрбээр Ита­ли, Грек улсыг шүүмжилжээ. Орогнол хүссэн Эрит­рейн 49 иргэнийг Финланд улс өнгөрсөн сард хүлээж авсан бөгөөд өөр 50 хүний асууд­лыг ярилцаж байгаа аж. Грек, Италид түр хоргодох...

Английн хатан хааныг шүүхэд өгнө

2015 оны 11 сарын 10      0      1884

Дэлхийд зард гарсан засмал алмаз эр­дэнүүдийн нэг “Кохинор”-ыг Их Британиас эр­гүүлж авахаар Энэтхэгийн бизнес, ур­ла­гийн дээд зиндааныхан төлөвлөж байна. “Times of India” сонинд мэдээлснээс үзвэл энэ са­рын 12-15-нд Энэтхэгийн Ерөнхий сайд Лон­донд айлчлахаас урьтаж Британийн ха­тан хаан II Элизабетагийн эсрэг нэхэмжлэл гар­гахаар санаачлагчдын хэсэг бэлтгэж бай­гаа аж. Өмнөд Энэтхэгийн Гоа мужид ая­лал жуулчлалын...

Грекийн сайд журмын нөхдөө илчилжээ

2015 оны 11 сарын 10      0      1958

СИРИЗА эвслийн Засгийн газарт Дотоод хэргийн яамны иргэдийг хам­гаалах асуудал эрхэлсэн орлогч сай­даар ажиллаж байсан Яннис Па­нусис өөрийн журмын нөхдийг алан хядаг­чидтай холбоо сүлбээтэй хэмээн буруут­гаж, өөрийг нь заналхийлснийг мэдэгд­сэ­нээс улбаа­лан Грект улс төрийн то­моохон шуугиан дэгдээд байна. Хэ­дэн сар яа­гаад чимээгүй байснаа тайл­бар­лаж, хэлсэн ярьснаа нотлох ба­римт гаргаж ирэхийг Засгийн газар нь Панусисаас...

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг энэ удаа хэлэлцэхгүй

2015 оны 11 сарын 10      0      1761

Филиппинд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны ор­нуу­дын дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Хя­тадын тэнгисийн асуудлыг ярилцахгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Бао­дун өчигдөр мэдэгдлээ.Далайгаар тээвэрлэдэг ачааны бараг гурав­ны нэг нь Өмнөд Хятадын тэнгисээр дайрч өнгөрдөг бөгөөд эндхийн арлуудыг неф­тийн арвин нөөцтэй гэж үздэг юм. Тиймээс Хятадаас гадна АСЕАН-д багтдаг Бруней, Вьет­нам, Малайз, Филиппин улсууд  түүн рүү...

Англи улс Оросыг “хадны мангаа” болгож байна

2015 оны 11 сарын 09      4      2205

Орос улсыг “Исламын улс”-ын алан хядагчид, Эбола вирус, Европ руу цутгаж буй дүрвэгсдийн нэгэн адилаар үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж буй зүйлийн нэрсийн жагсаалтад Их Британи оруулж буй аж. Энэ баримт бичгийг Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь арваннэгдүгээр сарын 23-нд танилцуулах гэж байгаа юм байна. Украин улсын зүг явуулж буй бодлого, Калинин градад цэргийн хүчээ зузаатгаж буй, Сирид байлдаан хийж буй зэргээс нь үүдэн Орост ийн хандаж буй юм байна. Сирийн удирдагч Башар...

Япон гадаадаас цөөн тооны ажиллах хүч авна

2015 оны 11 сарын 09      0      1922

Дутагдаж буй ажиллах хүчнээ нөхөхийн тулд цагаачдыг олноор нь авахыг Японы Засгийн газар зөвшөөрөхгүй гэж Сайд нарын Танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Түүнийг Ерөнхий сайдын дараа орох “хоёрдугаар хүн” гэж үздэг аж. Гадаадаас ажиллах хүч авах тухай асуудлыг өргөнөөр авч үзэхийг санал болгосон Захиргааны өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Таро Коногийн үгэнд өгч буй нэг ёсны хариу гэж үүнийг ойлгож болох юм байна. Сайдын...

Оросын онгоцонд бөмбөг тавьсан гэж Америк, Англи үзэж байна

2015 оны 11 сарын 09      0      2142

Британийн The Sunday Times сонин өөрийн эх сурвалжид үндэслэн Оросын зорчигч тээврийн Airbus А-321 онгоцыг дэлбэлэх ажлыг алан хядагч “Вилаят Синай” бүлэглэлийн толгойлогч Абу Усама аль-Масри зохион байгуулсан байх магадлалтай хэмээн мэдээллээ. Британийн эрх баригчид энэ мэдээллийг нотолж буй бөгөөд уг этгээдийг барьж, устгахад нь Орост юм уу, Египетэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн гэж уг сонинд бичсэн байна. Ийм алхам хийхээр нэгэнт шийдвэл Агаарын тусгай албаныхаа...

АНУ-ын онгоц, Венесуэл, Финландын хилийг зөрчжээ

2015 оны 11 сарын 09      0      1992

АНУ-ын эргийн хамгаалалтын нисэх онгоц Венесуэлийн агаарын хил рүү нэвтэрч орлоо гэж тус улсын Батлан хамгаалахын  сайд Владимир Падрино Лопес мэдээлэв. Түүний үгээр бол энэ мэт явдал нь олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл аж. Америкийн агаарын хөлөг Венесуэлийн булан дээгүүр нисэж байгаад Лос-Монхес арлын орчмоос Венесуэлийн агаарын орон зайг орхисон байна. Уг онгоц тагнуул хийхэд ашигладаг тоног төхөөрөмжөөр хангагдсан байжээ.Энэ оны наймдугаар сарын 24-нд  АНУ-ын Агаарын цэргийн...