Ираны эсрэг тавьсан хоригийг нэг жилээр сунгах шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурав. Тэрбээр тус хоёр улсын харилцааг хэвийн байдлаас хол байна гэж үзэж буй аж. Обама Төлөөлөгчдийн танхимын тэргүүн, Сенатын удирдагч хоёрт бичсэн захидалдаа Вашингтон, Тегераны харилцааг хэвийн байдал руугаа эргээгүй гэж үзэж буй учраас Ираны бий болгосон нөхцөл байдлаас үүдэн АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул учирснаас...
Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын газрын захирал Кимихиро Исикоэ, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын тэргүүн Ли Сан Док нар “алжаал тайлах хүүхнүүд”-ийн асуудлаар Сөүлд яриа хэлэлцээ хийжээ. Дэлхийн II дайны үед эзлэгдсэн орнууддаа Японы хэрэгжүүлж байсан хүчээр биеийг нь үнэлүүлэх тогтолцоо Токио, Сөүл хоёрын харилцаанд хурцхан асуудлын нэг болдог аж. Хохирсон эмэгтэйчүүдийн нэр төрийг сэргээх...
Лалын алан хядагчид хазар үндэстэн долоон хүнийг хөнөөснийг эсэргүүцэж Афганистаны нийслэл Кабул хотод лхагва гаригт болсон жагсаалд оролцогчид эрх баригчдаа шийдвэртэй тэмцэл хийхгүй гар хумхиад сууна хэмээн шүүмжилсэн байна. Кабул хотын баруун дүүрэгт ихэвчлэн хазарчууд оршин суудаг аж. Жагсаал ч тэнд болж. Ерөнхийлөгчийн өргөө рүү чиглэсэн жагсагчид “Талибууд гэмт хэрэг хийгээд байхад Засгийн газар тэднийг дэмжиж...
Алан хядагч “Аш-Шабаб” бүлэглэлийн зургаан удирдагчийг олж, аюулгүй болгоход туслахуйц мэдээллийг 28 сая ам.доллараар үнэлэхээр АНУ-ын эрх баригчид зарлалаа. Тодруулбал, “Аш-Шабаб”-ын толгойлогч Абу-Убейдийн талаарх мэдээллийг зургаан сая, түүний ойрын таван этгээдийн тухай мэдээллийг 3-5 сая ам.доллараар үнэлэх юм байна. Энэ бүлэглэлийнхний гарт сүүлийн 10 жилд Сомали, Уганда, Кенид олон мянган хүн амиа алджээ. Тэд “Аль-Кайда”-тай хамтарч ажиллахаар 2012...
Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукрийн мэдэгдсэнээс үзвэл Синайн хойгт сүйрсэн Оросын А-321 онгоцны ослын шалтгааныг тодруулах ажилд Америкийн Холбооны мөрдөх товчоо (ХМТ) оролцох санал гаргасныг Египет дэмжсэн байна. Уг шийдвэрийг гаргахдаа онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэхэд АНУ оролцсоныг иш үндэс болгожээ. Харин телевизийн CBS суваг мэдээлснээр бол Криминалистикийн тусламж авахаас Орос, Египетийн Засгийн газар татгалзсан байна.
Екатеринбург хотод энэ сарын 25-нд болох Ерөнхийлөгч агсан Борис Ельциний төвийн нээлтэд АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Буш оролцож чадахгүй аж. “Ерөнхийлөгч Буш энэ мэт арга хэмжээний урилга бүрт хүндэтгэлтэй хандсаар ирсэн ч одоо 91 нас сүүдэртэй тэрбээр энэ удаа Орост хүрэлцэн очиж чадахгүй нь” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Жим Макгрант мэдээлсэн аж. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч үүндээ харамсал илэрхийлсэн байна.“Ельцин төв”-ийн нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир...
Германы Канцлер байсан Хельмут Шмидт энэ сарын 10-нд 96 насандаа өөд болжээ. Тэрбээр есдүгээр сард эмнэлэгт хэвтэж хөлдөө мэс засал хийлгэсэн аж.Социал-демократ Хельмут Шмидт Германы тав дахь Канцлер байсан бөгөөд уг албыг 1974-1982 онд хашиж байжээ. Түүний халааг Хельмут Коль авсан байна. Дайны дараах Германы хамгийн нэрд гарсан улстөрчийн нэг нь Шмидт байв.
Тулон хотод байдаг Тэнгисийн цэргийн томоохон баазад үйлдэх гэж байсан алан хядах ажиллагааг илрүүлэн зогсоож чаджээ. Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй, энд аллага үйлдэхээр төлөвлөж байсан залууг Францын цагдаа нар баривчилсан аж. 25 настай энэ залуу өнгөрсөн онд Сири рүү явах гэж хоёр ч удаа оролдоод бүтэлгүй тагнуулын албаны хараа хяналтад байх болжээ. Түүнийг өнгөрсөн сард саатуулж, энэ сарын 2-нд...
Тэрбумтан Ангад Пол өнгөрсөн ням гаригт Лондонд байшингийн найм дахь давхраас унаж нас баржээ. Английн гангийн аварга том “Caparo Industries” корпорацын эзэн, 45 настай бизнесмэн хүнд гэмтэл авснаас тэр дороо амьсгал хураасан аж. Энэ үхэлд эрүүгийн хэргийн шинж тэмдэг байгаагүй бөгөөд золгүй тохиолдол, амиа хорлосон хоёрын алин болохыг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гангийн үйлдвэрлэлд нүүрлэсэн хямралын улмаас санхүүгийн байдал нь муудсанаас...
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан сөрөг хүчний төлөөлөгч, Миранда муж улсын амбан захирагч Энрике Каприлес өөрийнх нь биед халдах гэж оролдсон явдалд Ерөнхийлөгч Николас Мадурог буруутгаж буйгаа илэрхийлэв. Түүнийг өөрийн муж улсаар явж байхад нь уг хэрэг явдал тохиолдсон аж. “Николас Мадуро минь, нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү. Чи сум илгээлээ ч, зэвсэгтэй бүлэг хүмүүс явууллаа ч биднийг зогсоож чадахгүй. Чиний ялагдал зайлшгүй” гэж Каприлес твиттер...