Ийм эх гэж баймгүй

2015 оны 11 сарын 15      0      2289

Германы Бавар мужийн Вал­ленфельс гэдэг хотод амьдардаг 45 настай эмэгтэй өөрийн төрүүлсэн найман хүүхдээ бүрэлгэснээ хүлээ­жээ. Түүнийг өнгөрсөн баасан гаригт баривчилсан байна. Өгсөн мэдүүлгээс нь үзвэл хүүхдүүд эрүүл чийрэг, эсэн мэнд төрсөн аж. Энэ эмэгтэйн талаар хүн мэдээлэл өгчээ. Хүүхдийг хэдий хэр настайд нь хөнөөсөн, цогцсуудыг нь гэртээ хэр удаан хадгалсан нь тодорхойгүй. Ямар ч байсан сүүлийн 18 жил нөхөртэйгээ амьдарсан энэ эмэгтэйн гэрээс найман хүүхдийн цогцос олдсон...

Хэд хэдэн алуурчныг устгажээ

2015 оны 11 сарын 15      0      2552

Ливи дэх “Исламын улс” бү­лэг­лэлийн удирдагчдад АНУ-ын Тэн­гисийн цэргийн хүчин анх удаа цохилт өгөв гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдэгдлээ. F-15 гэдэг сөнөөгч хоёр онгоц баасан гаригт энэ ажиллагаанд оролцжээ. Иракийн иргэн, “Аль-Кайда”-д олон жил болсон, Ливид “Исламын улс”-ыг удирдаж байсан Абу Набиль гэгч энэ цохилтын гол бай байсан аж. Түүнийг амь үрэгдсэнийг Пентагон нотолсонгүй, харин Набилийг...

Сирид жил хагасын дараа сонгууль явуулахаар тохиролцов

2015 оны 11 сарын 15      0      2528

Өнгөрсөн бямба гаригт Сирийн асуудлаар Вена хотод болсон хэлэлцээрт оролцогчид жил хагасын дараа Сирид сонгууль явуулахаар тохиролцсон байна. Тэгээд хагас жилд багтаан шилжилтийн Засгийн газар байгуулж, энэ хугацаанд шинэ Үндсэн хууль боловсруулах аж. Үүнийг хэрэгжүүлэхэд маш түвэг­тэйг хэн ч үгүйсгэхгүй гэж Гер­маны Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэл­жээ. Богино хуга­цаанд эвлэрэл бий болгохын чухлыг уулзалтад орол­цогчид ойлголцсон байна. Австрийн...

“АЛЖААЛ ТАЙЛАХ ХҮҮХНҮҮД”-ИЙН АСУУДЛЫГ ЯРИЛЦАВ

2015 оны 11 сарын 13      1      3863

Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын газрын захирал Кимихиро Исикоэ, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын тэргүүн Ли Сан Док нар “алжаал тайлах хүүхнүүд”-ийн асуудлаар Сөүлд яриа хэлэлцээ хийжээ. Дэлхийн II дайны үед эзлэгдсэн орнууддаа Японы хэрэгжүүлж байсан хүчээр биеийг нь үнэлүүлэх тогтолцоо Токио, Сөүл хоёрын харилцаанд хурцхан асуудлын нэг болдог аж. Хохирсон эмэгтэйчүүдийн нэр төрийг сэргээх чиглэлээр Японыг нэмэлт арга...

Меркель дээсэн дөрөөн дээр байна

2015 оны 11 сарын 13      1      3231

Европт цутгаж буй дүрвэгсдийн хямрал Германы Канцлерийн суудлыг ганхуулж болзошгүй болжээ. Улмаар Ангела Меркель Европын асуудлыг шийдэхэд нөлөөлөх нь битгий хэл өөрийн Засгийн газраа захирч чадахаа болиход хүрсэн байна. Уг нь ХБНГУ-ын эрх баригч эвсэл дүрвэгсдийн тухайд шинэ бодлого баримтлахаар тохиролцсон аж. Гэтэл урьд нь тохиролцсон механизмаа үлэмж чангална гэж Дотоод хэргийн сайд Томас де Мезьер мэдэгдлээ. Канцлерийн тусгай бүрэн эрхт төлөөлөгч үүнийг эсэргүүцэж,...

Чилид газар хөдөлжээ

2015 оны 11 сарын 11      0      2736

Чилийн эргийн ойролцоо 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд АНУ-ын Геологийн албаны үзэж буйгаар түүний төв нь усан буудлын Кокимбо хотоос зүүн хойш 93 километрт, голомт нь газрын гүнд 10 километрт байжээ. Учруулсан хохирлын талаар мэдээлсэнгүй. Ер нь бол Чилид есдүгээр сараас л шилгээгээд буй аж. Есдүгээр сарын 17-ны пүрэв гаригт нийслэл Сантьяго хотоос хойш 228 километр зайд 8.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, наад зах нь 13 хүн амиа алдсан байна. 2010 оны хоёрдугаар сард газар...

Европын 1.2 сая дүрвэгч иржээ

2015 оны 11 сарын 11      0      2916

Чехэд түр орогнуулах байранд байлгах хугацааг сунгасныг эсэргүүцэж дүрвэгчид өлсгөлөн зарлажээ. Прага хотоос баруун тийш 90 километрт байх нэгэн төвд ийм явдал болсон байна. Европын холбооны хил орчмын “Фронтекс” агентлагийн баримтаас үзвэл энэ оны эхний 10 сард Европын холбооны гишүүн орнуудын газар нутагт 1.2 сая дүрвэгч орж ирсэн байна. 

Йеменийн босогчид Америкийн иргэнийг цаазалжээ

2015 оны 11 сарын 11      0      2831

Йеменд олзлогдсон иргэн нь цаазлагдсан болохыг АНУ-ын эрх баригчид нотоллоо. Түүнийг Жон Хамен гэдэг аж. Шарилыг нь эх орондоо авчрахад нь Төрийн Департамент түүний гэр бүлийнхэнд Консулын үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ гэж албан ёсны төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ.Хамен нь НҮБ-ын шугамаар тэнд ажиллаж байсан хоёр америкийн нэг нь бөгөөд тэднийг хусит босогчид энэ сарын эхээр олзолж авчээ.

Обама “шар” хэвлэлийн нүүрэн дээр зургаа тавиулжээ

2015 оны 11 сарын 11      0      2823

Америкийн хар арьст  анхны Ерөн­хий­лөгч Барак Обама ижил хүйстэнд зориул­сан сэт­гүүлийн хавтсан дээр зургаа тавиул­сан тус улсын Төрийн анхны тэргүүн болжээ. “Out Magazine”  сэтгүүлийн редак­тор Аарон Хиклин твиттер хуудсандаа бич­сэнээр бол Обама тус хэвлэлийн сур­валж­лагчийн асуултад бас хариулсан байна.Тэрбээр “Ижил хүйстнүүдийн тухай ярихдаа бид санал бодлоо илэрхийлэх, тайван жагсаалд оролцох зэрэг хүний эрхийн асуудал...

“Исламын улс”-ын эсрэг Хиллари дайн зарлахгүй

2015 оны 11 сарын 11      0      2901

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сун­гаанд тэргүүлж яваа, АН-аас нэр дэвших ма­гад­лал­тай Хиллари Клинтон дайн зарлах нь “Исламын улс”-ын эсрэг тэмцэх шилдэг арга биш гэж үзэж бай­на. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд энэ алан хядах бүлэглэлд албан ёсоор дайн зар­лахад бэ­лэн бус байгаа аж. Нью-Гэмпшир муж ул­сад мягмар гаригт дэмжигчидтэйгээ уулзахдаа ийн хэл­жээ. Түү­ний­­хээр бол ийм шийдвэртэй алхам хий­хийн...