ТАСС-ын удирддаг байгууллага Сөүлд хуралдаж байна

2015 оны 11 сарын 16      0      2511

Ази, Номхон далайн бүсийн мэдээллийн агентлагуудын байгууллагын 39 дүгээр хуралдаан өчигдөр Сөүл хотод нээгдлээ. Түүнийг ОХУ-ын ТАСС агентлаг удирдан зохион байгуулж байна. 2013 онд Москвад тус байгууллагын Ерөнхий Ассамблей болж ТАСС-ыг түүний ерөнхийлөгчөөр гурван жилийн хугацаатай сонгосон аж. Дэлхийн мэдээллийн агентлагуудыг нэгтгэдэг тус байгууллагыг ТАСС-ын ерөнхий захирал Сергей Михаилов тэргүүлж, түүний нэгдүгээр орлогч Михиал Гусман ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллажээ....

“Дэлхийн дарга” Умард Солонгост очно

2015 оны 11 сарын 16      0      2403

НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Бан Ги Мүн энэ до­лоо хоногт Умард Солонгост очих гэж байна. Энэ албанд сон­гогд­соноосоо хойш БНАСАУ-д анх удаа ирж буй нь энэ. Со­лон­гос­чуу­дын хоорондын харилцааг сайжруулж, Умард Солонгосын цө­мийн зэвсгийн асуудлыг шийд­вэр­лэхэд энэ айлчлал ахиц гаргаж болзошгүй хэмээн дэлхийн олон нийт найдаж байна.Умард Солонгос өөрийгөө цө­мийн гүрэн гэж 2005 онд зарлаж, 2006, 2009, 2013 онд газар дор цө­мийн...

21 хүн сураггүй байна

2015 оны 11 сарын 16      0      2436

Хятадад хүчтэй, усархаг бороо орсны улмаас энэ сарын 13-нд хөрсний гулгаа үүссэнээс Чэцян мужид 30 байшин нурж, дор хаяж 16 хүн амиа алджээ. Алга болчихоод байсан нэг хүнийг олсон бөгөөд бие нь сайн байгаа гэнэ. Одоо 21 хүн сураггүй болсонд тооцогдоод байгаа аж.

Өмнөд Солонгост Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал болжээ

2015 оны 11 сарын 16      0      2698

Энэ сарын 14-нд Сөүл хотод үйлд­вэрч­ний байгууллагаас зохион бай­гуулсан жагсаалд 130 мянган хүн оролцсон гэх мэдээлэл байна. Жаг­саг­чид дунд сургуульд улсаас баталсан түү­хийн сурах бичиг ашиглах гэсэн Ерөнхийлөгч Пак Гын Хегийн бодлогыг эсэргүүцэж буй аж. Уг нь бол ийм сурах бичиг бэлэн болоогүй байгаа ч 1950-1980 онд Өмнөд Солонгосыг засаглаж, тус улсыг “Азийн залуу бар”-уудын тоонд оруулсан цэргийнхний үйл ажиллагааг зөвтгөж бичих гэж буй хэмээн...

Польшийн сайд шинэ санаа дэвшүүлэв

2015 оны 11 сарын 16      0      2268

Өчигдөр албан ёсоор ажилдаа орсон Польшийн Гадаад хэргийн шинэ сайд Витольд Ващиковский  теле­визийн сурвалжлагчийн асуултад хариу­лахдаа Европын орнууд хөлд нь дарагдаад байгаа Сирийн дүрвэгчдийг сургаж бэлтгээд арми байгуулж эх орноо чөлөөлөхөд нь оролцуулбал яасан юм бэ гэж мэдэгдсэн байна. Парист аллага үйлдсэний улмаас дүр­вэгс­дийг хүлээж авах улс төрийн бо­ломж олж харахгүй байна гэж Польш улс үзэж буй аж. Дүрвэгсдийг Ев­ропын холбооны орнуудад тараан...

Англи тагнуулынхаа мэдээг Орост өгсөн байна

2015 оны 11 сарын 16      0      2463

Египетэд Оросын зорчигч тээврийн онгоц сүйрсний шалт­гаан нь алан хядах ажил­лагаа бөгөөд түүнийг “Ис­ламын улс” зохион байгуулсан байх магадлал өндөр гэж Их Британийн Засгийн га­зар үзэж байна. Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь нис­лэ­гийн аюулгүй байдлын асууд­лыг Туркт болж буй “Их-20”-ийн уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Вла­ди­мир Путин болон бусад улсын удир­дагчидтай ярил­цах бодолтой байгаа аж. Түүнээс гадна тусгай...

Мьянмарт сөрөг хүчин илт давуу ялжээ

2015 оны 11 сарын 16      0      2332

Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ард­чил­лын төлөөх үндэсний лиг” Мьян­мар (Бирм)-ын парламентын анх удаа­гийн чөлөөт сонгуульд олонхийн санал авчээ. 329 суудал авснаар Зас­гийн газраа дангаар бүрдүүлж, Ерөн­хийлөгчөө томилох боломж бүрд­сэн байна. Харин 70 настай Ан Сан Су Чигийн нөхөр нь британи хүн, насанд хүрсэн хүүхдүүд нь өөр улсын иргэн учраас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу тэрбээр Ерөнхийлөгчөөр...

Францад тогтоосон онц байдлыг сунгах саналыг Ерөнхийлөгч нь тавьжээ

2015 оны 11 сарын 16      0      2608

Парист үйлдсэн алан хядах ажиллагаанд наад зах нь 20 хүн оролцсоны хоёр нь Сириэс буцаж ирсэн хүмүүс байсан бөгөөд тэд уг үйлдлийг гардаж гүйцэтгэсэн гэж “Вашингтон пост” сонинд бичсэн байна. “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд өөрийгөө дэлбэлсэн 20 настай Биляль Хадфи Ойрхи Дорнодоос саяхан Бельгид буцаж ирсэн даруйдаа тэндхийн тусгай албаныхны хараа хяналтаас гарсан этгээд байсан гэнэ. Өөр нэг Исмаил Омар Мостефаи гэгч Францын иргэн 29 настай этгээд нь...

”Энэ бол их аадрын ердөө эхний дусал…” гэнэ

2015 оны 11 сарын 15      1      3529

  Энэ сарын 14-ний өглөө Францын сонинуудын эхний нүүрэнд “Аймшгийн шөнө”, “Аллага”, “Парист хядлага болов” гэх мэт сэтгэл сэрдхийлгэсэн гарчиг харагдаж байв. Тэдгээрт өгүүлснээс үзвэл баасангаас бямба гаригт шилжих шөнө Францын нийслэл Парис хотод алан хядах цуврал ажиллагаа болсон байна. Франц, Германы хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт болж байсан “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд амиа золиослогч гурван этгээд...

Сүүлчийн тэмцэгч өөд болов

2015 оны 11 сарын 15      0      2747

Хятадын умард нутгийн Шаньси мужид амьдардаг Чан Сяньту гэдэг эмгэн 89 насандаа хүнд өвчний улмаас сая өөд болжээ. Тэрбээр Японы эзлэн түрэмгийлэгчдийн эс­рэг Хятадын ард түмний өрнүүл­сэн дайны жилүүдэд үзсэн зовлон­гийнхоо төлөө Японы Засгийн газар­тай шүүхдэлцэж, уучлалт гуйл­­гах, нөхөн төлбөр авах гэж тэмц­сэн хятад бүсгүйчүүдийн сүүл­чийнх нь байжээ. Чан Сяньту энэ нэхэмжлэлээ 1995 онд гаргасан аж. Үйлдсэн гэмт хэргээ Японы шүүхийн байгууллагууд 2009 онд...