Алан хядагчид түүх, соёлын өвд халдахаар зэхэж байв

2015 оны 11 сарын 19      0      2386

Алан хядагчид Итали улсын түүх, соёлын дурсгалт зүйл, түүний дотор Миланы цогчин дуган, “Ла Скала” театр, Ватиканд байдаг Гэгээн Петрийн сүм рүү довтлохоор зэхэж байгааг Америкийн ХМТ олж мэдээд сэжигтэй таван хүний талаарх мэдээллийг Италийн хууль сахиулах байгууллагынханд уламжилжээ. Тэд бүгд араб гаралтай хүмүүс аж. Дотоод хэргийн сайд Анжелино Амфаногийн шийдвэрээр аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьд нь авсан юм байна.

Өргөн эвсэл байгуулах шаардлагатай гэж Франц үзэж байна

2015 оны 11 сарын 19      0      2524

Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаагаа аль болох ойрын хугацаанд уялдуулах асуудлыг Америк, Орост айлчлах үеэрээ ярилцахаа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд амлав. Түүний үзэж буйгаар бол чухамхүү “Исламын улс”-ын байрлалд хүчтэй цохилт өгөхийн тулд өргөн эвсэл байгуулах шаардлагатай байгаа аж. Парисын Сен Дени дүүрэгт алан хядагчдын эсрэг явуулсан ажиллагаа дууссаны дараа тэрбээр ийн мэдэгджээ. Энэ сарын 13-ны аллагыг зохион байгуулсан байж...

Хуурамч паспорттай иргэдийг саатуулжээ

2015 оны 11 сарын 19      0      2362

Грекийн иргэний хуурамч паспортаар АНУ руу нэвтрэх гэсэн Сирийн таван иргэнийг Гондурасын цагдаа нар баривчилжээ. Тэд Сальвадор улсаас нисэж ирсэн байна. Грекийн паспорттай хэрнээ тэр эрчүүд хэлийг нь огт мэдэхгүй байсан нь хилчдэд сэжиг төрүүлжээ. Сирийн энэ таван иргэний хэргийг мөрдөн шалгахад Интерпол оролцож байгаа юм байна. Одоогийн  байдлаар энэ сиричүүд Парист аллага үйлдэгсэдтэй хэлхээ холбоотой гэх сэжим илрээгүй гэнэ.

“Бид зорилгодоо хүрэхэд ойрхон очсон”

2015 оны 11 сарын 19      0      2550

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг есдүгээр сард Орост айлчлахад Путиний өгсөн бэлэг гайхлыг нь төрүүлсэн гэнэ. Еврейн улсыг үндэслэгчдийн нэг, Засгийн газрын нь анхны тэргүүн Давид Бен-Гурионы захидлыг Путин түүнд өгсөн байна. Уг захидлыг Оросын Засгийн газар нэгэн дуудлага худалдаанаас авчээ.Захидал одоо Беньямин Нетаньяхугийн өрөөнд байдаг аж. Бен-Гурион тэр захидлыг 1970 онд бичсэн бололтой. Тэр үед үүрэгт ажлаасаа нэгэнт хөндийрсөн байсан Бен-Гурион дайн дажны аюулаас болж...

40 гаруй хүний амь үрэгджээ

2015 оны 11 сарын 19      0      2568

Нигерийн умард нутгийн Кано хотын зах дээр амиа золиослогч хоёр этгээд алан хядах ажиллагаа үйлдсэнээс 13 хүний амь үрэгджээ. Мягмар гаригт Йола гэдэг хотод бас ийм үйлдэл хийж багаар бодоход 30 хүний аминд хүрч, 80 гаруй иргэнийг шархдуулсан байна.

“Намайг Ерөнхийлөгчөөр сонговол сиричүүдийн ирээдүй сайхан байх болно”

2015 оны 11 сарын 19      0      2648

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Италийн телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа, тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль явуулах замд “улаан гэрэл огт байхгүй” гэж мэдэгдсэн байна. Тэгэхдээ хэнд итгэж нэрийг нь дэвшүүлэх нь зөвхөн сиричүүдийн эрх гэж тэрбээр тэмдэглэжээ. Гэвч үйл явцыг улс төрийн аргаар зохицуулах замд одоо алан хядагч бүлэглэлүүд зогсож байгаа. Тэднийг устгаагүй тохиолдолд Сирид Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхгүй гэж Асад үзэж байна. Сиричүүд намайг Ерөнхийлөгчөөрөө...

УСТГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

2015 оны 11 сарын 19      0      2471

Энэ оны аравдугаар сарын 31-нд Синайн хойгийн тэнгэрт Оросын А321 онгоцыг сөнөөхөд оролцсон хүмүүсийг олж устгах тушаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холбогдох хүмүүст уржигдар өгөв. Сирид Оросын нисэх хүчний ажиллагааг эрчимжүүлэхийг тэрбээр шаардаж, алан хядагчдын эсрэг тэмцэлдээ Орос улс түншүүдийнхээ дэмжлэгийг авна гэж найдаж буйгаа илэрхийллээ. “Алан хядах энэ балмад ажиллагааг зохион байгуулахад оролцсон хүмүүсийг олж тогтоохыг манай тусгай албадад Ерөнхийлөгч...

Бан Ги Мүний айлчлалын тов тодров

2015 оны 11 сарын 18      0      1969

ͯÁ-ûí Åðºíõèé íàðèéí áè÷­ãèéí äàðãà Áàí Ãè Ì¿í ýíý ñàðûí 23-íä Ïõåíüÿíä î÷èæ...

Сирид эвлэрэл удахгүй эхэлнэ

2015 оны 11 сарын 18      0      2142

Ойрын хэдэн долоо хоногт Си­рид эвлэрэл эхэлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Түүний хэлс­нээр бол Сирийн сөрөг хүчин нь Ерөнхийлөгч Башар Асадтай хэлэл­цээрийн ширээний ард хэр түргэн суухаас энэ нь шалтгаалах гэнэ. Энэ үйл явц руу Орос, Иран хоёрыг татан оролцуулах нь ихээхэн чухал байгаа юм байна. Түүний хэлснээс үзвэл гал зогсоох дэглэм ойрын 3-4 долоо хоногоос мөрдөгдөж эхлэх бололтой. Улс төрийн өөрчлөлтийг энд аль болох түргэн хийвэл...

Оросыг үнэлж байгаагаа Обама нуусангүй

2015 оны 11 сарын 18      0      2290

Алан хядагч “Исламын улс” бүлэг­­лэлийн эсрэг Оросын хийж буй тэмцлийг ямагт дэмжиж ирснээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Фи­­липпиний Манила хотод болж буй Ази, Номхон далайн эдийн зас­гийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр лхаг­ва гаригт мэдэгдсэн байна. Энэ тэмцэлд Оросын оролцоог нэмэг­дүү­лэх асуудлаар Оросын Ерөн­хий­лөгч Владимир Путинтэй ярил­цах бодолтой байгаагаа тэр бас тэмдэглэжээ. Венад Сирийн асууд­лаар...