Лалынхан хонзонгоо авч эхэллээ

2015 оны 11 сарын 22      0      2324

Африкийн Мали улсын нийслэл Бамако хотын өндөр зэрэглэлийн Радисон блю зочид буудалд байсан хүмүүсийг энэ сарын 20-нд зэвсэгт этгээдүүд барьцаалж тэднийг чөлөөлж авах явцад олон хүн амиа алдсаны зургаа нь “Волга-Дпепр” компанид ажилладаг оросууд байжээ. Албан ёсны мэдээгээр бол барьцаанд байсан хүмүүсийг суллах явцад 19 хүн амиа алдсан байна. Мали улсад арван өдрийн онцгой байдлын дэглэм тогтоож буйгаа Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта нь мэдэгдсэн аж.Лалын эрс үзэлтнүүд...

Оросыг буцааж “авах” хүсэл Өрнөдөд бий

2015 оны 11 сарын 22      0      2346

Орос улс Сирийн асуудлаар Өр­нөдтэй хамтран ажиллаж, Ук­раи­ны зөрчлийг зохицуулбал түүнийг “Их найм”-д буцааж оруулж болох юм гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер “Bild” сонины сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдсэн байна. Эдгээр болзлыг хан­гачихвал тэргүүлэх гүрнүүдийн хоо­ронд болдог яриа, маргаандаа Оросыг оролцуулахгүй байх сонир­хол Өрнөдөд байхгүй гэж тэрбээр хэл­жээ.Түүний хэлснээр бол Сири дэх дайнд удаан...

Египетэд сонгуулийн сурталчилгаанд бохир технологи хэрэглэжээ

2015 оны 11 сарын 22      0      2154

Египетэд Парламентын сонгуулийн хоёр дахь үе шат эхэллээ. Өнгөрсөн сарын 17-19-нд болсон эхний шатанд хам­рагдаагүй 13 мужид санал хураажээ. Хи­лийн чанадад байгаа египетчүүд мөн санал өгч байгаа аж. Харамсалтай нь хүмүүсийн орол­цоо сайнгүй байгаа бололтой. Тэгвэл эхний шатанд сонгогчдын ердөө 26 хувь нь оролцжээ.Улс төрийн 13 намыг нэгтгэсэн Ерөн­хий­лөгчийн талын эвсэл сонгуульд ял­на гэдэгт олон хүн эргэлзэхгүй бай­на. Еги­петийн хамгийн баян хүн...

Меркелийн өрсөлдөгч тодорхой болж буй бололтой

2015 оны 11 сарын 22      0      2266

Өнөө цагийн аливаа далайцтай асуудыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэж ча­дах­­гүй гэдэгт эргэлздэггүйгээ Гер­ма­ны Бавар мужийн Ерөнхий сайд Хорст Зее­хофер Мюнхен хотод болсон Хрис­то­сын нийгмийн холбоо намын их ху­рал дээр үг хэлэхдээ илэрхийлжээ. Тэгэх­дээ ийм байр суурьтай байгаа нь АНУ-тай Германы тогтоосон найрамдал нөхөр­лөлийг сэвтээх ёсгүй гэж хэлсэн аж. Тэрбээр ирэх онд өөрийн биеэр Орост очиж Ерөн­хий­лөгч Путинтэй нь уулзах...

Путин, Олланд нар энэ долоо хоногт уулзана

2015 оны 11 сарын 22      0      2221

“Франс Пресс” агентлагийн мэдээлснээс үзвэл Франц, Оросын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Владимир Путин нар энэ сарын 26-нд уулзаж алан хядах үйл ажиллагаатай хэрхэн тэмцэх талаар ярилцах юм байна. Олланд бас Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нартай уулзах аж.

Мугабе 2018 оны сонгуульд нэрээ дэвшүүлжээ

2015 оны 11 сарын 22      0      2206

Зимбабвийн Ерөнхийлөгч 91 настай Роберт Мугабег улс орноо жолоодох үүргээ гүйцэтгэхэд нь туслахын тулд хөгж­лийн бэрхшээлтэй хүний тэр­гэн­цэр худалдаж авч өгөх буй гэж гэр­гий нь мэдэгдсэн байна. Түүнийг юм хэлэх чадвараа алдтал нь эрх мэдлээ хэрэг­жүүлж байх эрхийг нь эдлүүлэхийн төлөө тэмцэнэ гэж 50 настай гэргий Грейс Мугабе нь хэлжээ. Гэтэл Парламентад үг хэлж байхдаа хэд хэдэн алдаа хийснийх нь дараа сөрөг хүчин нь түүнийг Ерөн­хийлөгчийн үүргээ гүйцэтгэж чадна...

Л.МИНЖИН: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ САХИУЛАХ ҮҮРЭГ ЦААШДАА ӨРГӨЖИХ ЗҮЙ ТОГТОЛТОЙ

2015 оны 11 сарын 20      1      3615

Гадаад худалдаа, гаалийн бодлогын асуудлаар профессор Л.Минжинтэй ярилцлаа. -Гаалийн албаны үндсэн чиг үүрэг, зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмын талаар тодруулж ярилцлагаа эхлэе. - Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий гаалийн алба нь хуульд зааснаар Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Дэлхий дахинд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд эдийн засгийн харилцааны шинэ шинэ хэлбэрүүд үүсэж,...

Алан хядагчдыг устгаж байж амгалан байдал тогтоно

2015 оны 11 сарын 19      0      2370

Алан хядагчдыг олзолж авалгүй газар дээр нь шууд устгахыг Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров Оросын тусгай албадад зөвшөөрсөн байна. Хэт даврагч байгууллагуудын гишүүдэд өгсөн цаазын ялаас татгалзахыг болиулах тухай санал Холбооны Зөвлөлд тавьсантай холбогдуулж тэрбээр ийм мэдэгдэл хийсэн аж.Энгийн иргэд, хүүхэд, хөгшид, эмэг­тэйчүүдийг араатан шиг болчихсон хү­мүүс хөнөөгөөд байхад энэрэнгүй ёсны талаар ярихад түвэгтэй гэж Ингушетийн тэргүүн хэлсэн аж. Алан хядах аюул тус улсад...

Орост тавьсан хоригоо сунгана

2015 оны 11 сарын 19      0      2554

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд хүч чармайлтаа нэгтгэхээ үл харгалзан Европын холбоо болон АНУ Оросын эсрэг хоригоо сунгаж, хүрээг нь тэлэхээр төлөвлөж байна гэж Брюссель, Вашингтоны эх сурвалжаас иш татан “The Wall Street Journal” мэдээлжээ. Энэ асуудлыг ирэх сарын дундуур болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар ярилцах юм байна. Одоогоор хоригийг зургаан сараар сунгах, шууд нэг жилээр уртасгах, эсвэл Украины асуудлаар Москва буулт хийж буйн хариуд...

Айлгах зорилготой юм болов уу

2015 оны 11 сарын 19      0      2836

“Исламын улс”-ын алан хядагчид Хятад, Норвегийн иргэдийг цаазалж буй тухайгаа өөрийн сурталчилгааны сэтгүүлд нийтэлсэн байна. Фото зургаас нь үзвэл тэднийг буудаж хороосон бололтой. Гэвч өөрийнх нь иргэнийг цаазалсан гэх нотолгоо байхгүй гэж Норвегийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн бол Хятадын эрх баригчид болон Төрийн “Синьхуа” агентлаг алан хядагчдын сурталчилгаанд ямар нэг хариу үйлдэл хийсэнгүй.48 настай, Осло хотод оршин суудаг Оле Йохан Гримсгаард-Офстад, Бээжинд...