Орос, Иран хоёр сүрхий дотносож байна

2015 оны 11 сарын 23      0      2271

Иорданий ван II Абдалла өнөөдөр Москвад ирж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй  уулзах аж. Тэд Сочид уулзаж “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлыг ярилцах юм байна. Владимир Путин өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, дээд удирдагч Аятолла Али Хаменей нартай Тегеран хотноо яриа хэлэлцээ хийсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэд энэ онд гурав дахь удаагаа уулзаж буй аж. Урьд нь Хаменейтэй 2007 онд л Каспийн хоёр дахь уулзалтын үеэр анх...

Сиричүүдтэйгээ хэлэлцээ хийхэд бэлэн гэж Асад мэдэгдэв

2015 оны 11 сарын 23      0      2128

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн ням гаригт Хятадын “Phoenix TV” телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа АНУ тэргүүтэй эвсэл тус улсад алан хядах ажиллагаатай нэг жил тэмцэхдээ олсноос илүү амжилтад Орос улс хоёр сарын дотор хүрлээ гэж мэдэгджээ. Энэ хугацаанд Сирийн байдал сайжирч буй гэж тэрбээр хэлсэн байна. “АНУ тэргүүтэй эвслийн нэг жилийн ажиллагааны үр дүнд алан хядагчид газар нутгаас маань эзэлж авсан хэмжээ л нэмэгдэх шив. Оросууд орж ирснээр харин тус...

Дайснууд химийн зэвсэг ч хэрэглэж болзошгүй аж

2015 оны 11 сарын 23      0      2244

Энэ сарын 14-ний шөнө Парист үйлдсэн алан хядах ажиллагаанд оролцогчдын нэг Салах Абдесламыг ба­ривч­лах ажиллагааг Бель­гийн хууль сахиулах бай­гуул­­лагынхан Брюссель хот­ноо 19 удаа явуулж, 12 хүн баривчилжээ. Зэвсэг бо­лон тэсэрч дэлбэрэх бодис олоо­гүй гэнэ. Уг ажиллагааг өнгөрсөн ням гаригийн үдэш эх­лүүл­жээ. Харамсалтай нь саатуулсан хүмүүсийн до­тор мөнөөх Салах Абдес­лам байсангүй. Түүний садан­гийнх нь хүний гэрт очоод ч...

Сөрөг хүчний нэр дэвшигч тэргүүлж явна

2015 оны 11 сарын 23      0      2318

Урьдчилсан байдлаар Аргентинийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн, Буэнос-Айрес хотын захирагч Маурисио Макри олонхийн санал авсан бололтой байна. Саналын хуудасны 12.5 хувийг тоолсны дараах үзүүлэлтээр тэрбээр сонгогчдын 54.5 хувийнх нь дэмжлэгийг хүлээсэн байв. Өрсөлдөгчийг нь 45.5 хувь нь дэмжсэн байна. Латин Америкт гуравт ордог тус улсын эдийн засагт зүүн төвийн  Кристина Фернандес Киршнер болон түүний нөхөр Нестор Киршнерийн 12 жилийн засаглалын дараа зах...

Өвлийн цас тос биш

2015 оны 11 сарын 23      0      2633

Бээжин хотын нисэх онгоцны “Столица” хэмээх гол буудал амралтын өдрүүдэд умард нутагт нь их цас орсны улмаас түр зогсоогоод байсан үйл ажиллагаагаа өчигдөр өглөөнөөс сэргээв. Зарим нислэгийг ухрааснаас цаг нь нэлээд зөрж буй ч онгоцнууд нисэж, буусаар байна. Цас их орж, хүйтэрсэн тул Бээжин хот, Хэбэй муж, Өвөрмонголд цаг уурын байдал нэлээд хүндэрсэн аж. Бээжинд хурдны зарим замыг хаажээ. Тэгвэл алс баруун зүгийн Финландад өнгөрсөн баасан гаригт хаялж эхэлсэн цас бямба гаригт...

Грекийн цэргүүд дүрвэгсдийг устгахыг завджээ

2015 оны 11 сарын 23      0      2221

Сирийн дүрвэгчдийн сууж явсаа хийлдэг завийг живүүлэхээр Грекийн эргийн хамгаалалтын ажилтнууд хэрхэн хичээж буйг тод харуулсан бичлэг цахим ертөнцөөр тархлаа. Тэр дүрвэгчдэд Туркийн хөлөг онгоц яаралтай очиж тусалсан бололтой. Уснаас гаргаж авсан хүмүүсээ уг онгоц Дидима гэдэг боомтод хүргэж өгчээ.Умард Африк, Сириэс Италийн эргийг чиглэсэн дүрвэгсдийн цуваа тасрахгүй байна. Далай тэнгисээр удаан хугацаагаар аялахад үл тохирох хөлгөөр хийсэн ийм аялал осол, сүйрлээр төгсөх нь цөөнгүй....

“Исламын улс”-ын Орос дахь салбарын хоёр дахь удирдагчийг устгав

2015 оны 11 сарын 23      0      2013

“Исламын улс”-ын Оро­сын Кабардино-Бал­кар дахь салбарын шинэ тол­гой­логч 29 настай Юрий Би­шуе­вийг Нальчик хотын төвд уст­гасан гэх мэдээ байна. Бас хоёр ч хүн алагдсан бо­лол­той. Түүний өмнө уг үүр­гийг гүйцэтгэж байсан Роберт Занкишиевийг энэ сарын 10-нд явуулсан тус­гай ажил­лагааны явцад уст­га­жээ.

Англи хоёр долоо хоногийн дараа “Исламын улс”-д цохилт өгч эхэлнэ

2015 оны 11 сарын 23      0      2223

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Сирийн байдал хийгээд Сири, Иракт “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх арга хэмжээний талаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай ярилцахаар өчигдөр Парист очив. Франсуа Олландтай энэ долоо хоногт хийхээр төлөвлөж буй дипломат яриа хэлэлцээнүүдийн эхнийх нь энэ бөгөөд цаашдаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нартай уулзах аж. Кэмерон, Олланд нарыг алан хядах ажиллагаа болон...

Мьянмарт байгалийн гамшиг тохиов

2015 оны 11 сарын 23      0      2115

“Мьянмарын умард нутгийн Качин муж улсад хөрс гулгаснаас амиа алдсан хүний тоо 104 хүрч, 100 орчим хүн сураггүй болжээ” гэж тус улсын хэвлэлд мэдээллээ. Ням гаригт шороон дороос 103 хүний цогцос ухаж авчээ. Нэг хүн эмнэлэгт очоод нас барсан аж. Алга болсон хүмүүсийг эрж хайх ажлыг түр зогсоосон байснаа сэргээжээ. Бямба гаригт болсон байгалийн энэ гамшигт уурхайчдын сууц ихэнхдээ өртсөн байна.

МАОД Зөвлөлтийн үзүүлсэн тус

2015 оны 11 сарын 23      0      2760

Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс идэвхтэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Тэгвэл Бээжин өөрөө атомын зэвсэгтэй болчих гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан цаг бий юм. Энэ тухай болон Зөвлөлт, Хятадын харилцааны түүхийн тэр бүр хүн мэдэхгүй зарим зүйлийн талаар хятад судлаач томоохон эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Александр Панцовтой “Трибуна” сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг сонирхуулъя. Панцов нь 1955 онд төрж,...