Грект бөмбөг дэлбэлэв

2015 оны 11 сарын 24      0      2335

Грекийн нийслэл Афин хотын төвд, Бизнесийн холбооны байрны хажууд, Парламентын ордноос холгүй Синтагма талбай дээр мягмар гаригийн шөнө бөмбөг дэлбэрсэн байна. Түүнийг Бизнесийн холбооны байрны орох хаалганы дэргэд үүргэвчинд  хийгээд тавьсан байжээ. Дэлбэрэхээс нь хагас цагийн өмнө нэг сонины газар руу хүн утасдаж ийм үйлдэл хийх гэж буйг дуулгасан байна. Эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байгаа Грект банкны эзэн, улстөрчид рүү дайрч довтлох нь цөөнгүй болоод буй аж. Гэхдээ...

Сирид бөмбөгдөгч онгоц сөнөөв

2015 оны 11 сарын 24      0      2972

Турктэй залгаа хилээс нь холгүй газар Сирийн нутагт нэгэн бөмбөгдөгч онгоц сөнөөжээ. ТАСС мэдээлснээр бол түүний  хоёр нисгэгч нь онгоцноосоо үсэрч амжсан аж. Хаанахын онгоц болохыг нь мэдээлсэнгүй. Нисгэгчдийн нэгийг Туркийн хүчнийхэн баривчилж, нөгөөг нь эрж байгаа аж. Тэгвэл Оросын Су-24 онгоц Сирид сөнөснийг Батлан хамгаалах яам нь өчигдөр  мэдээлэв. Уг онгоц 6000 метрийн өндөрт байжээ. Урьдчилсан байдлаар нисгэгчид нь онгоцноосоо үсэрсэн гэж үзэж буй аж. Туркийн...

Орост тавьсан хоригоо сулруулахгүй

2015 оны 11 сарын 24      0      3076

Сирид алан хядагчдад цохилт өгч буйн хариуд Орост тавьсан хоригоо сулруулахгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэв. Уг нь Украин дахь нөхцөл байдалтай хориг холбоотой гэж урьд нь Европын орнуудын удирдагчид хэлж байжээ. Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Орос биелүүлэхгүй байна гэж үзэхийн зэрэгцээ зөрчилдөөнийг улс төрийн аргаар зохицуулах гэсэн АНУ-ын оролдлогод Сири дэх Оросын үйл ажиллагаа саад болж байна хэмээн Америкийн тал дүгнэж буй юм. Вашингтоны үзэж...

Януковичийг эрж хайхаас Интерпол татгалзав

2015 оны 11 сарын 24      0      2176

Украины Ерөнхийлөгч байсан Виктор Януковичийн үеийн төр, засгийн ажилтнуудыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахаас Интерпол татгалзлаа гэж Украины Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ерөнхий газрын ажилтан Сергей Горбатюк мэдээлэв. Түүний хэлснээр тэдгээр хүнд эчнээ ял оноох боломжгүй болж буй аж.Януковичийн хүрээллийн хүн бүртэй холбоотой материалыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага руу явуулжээ. Гэвч Украины эрх баригчдын энэ үйл ажиллагаанд улс төрийн сэдэл байгаа тул олон...

Оросын завийг илрүүлэхийн тулд Францаас Англи тусламж хүсчээ

2015 оны 11 сарын 24      0      2266

Британийн эргийн ойролцоо Оросын усан доогуур явдаг завь байгаа эсэхийг хайж байна. Шотландаас умардад ийм завь байсан гэж цэргийнхэн нотолж буй аж. Түүнийг хайх зориулалтын нисэх онгоц Англид байхгүй тул Францын холбоотнуудаас тусламж хүсчээ. Энэ ажилд Английн Тэнгисийн цэргийн хүчний “Сазерленд” хөлөг, завь эсэргүүцэгч том онгоц оролцуулахаар илгээсэн байна. Пуужин тээгч, усан доогуур явагч “Трайдент”-ийн араас Оросын завь ажиглалт хийж буй гэж Английн цэргийнхэн...

“Исламын улс”-ын гар хөл Өмнөд Солонгост ч байна

2015 оны 11 сарын 24      0      2258

Алан хядагчдын “Исламын улс” бүлэг­лэлтэй Өмнөд Солонгосын арван иргэн шууд холбоотой болохыг тагнуулын байгууллага нь илрүүлжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Пак Гын Хе алан хядах ажиллагааг эсэргүүцэх үйл ажиллагаатай холбоотой хуулийг даруй хэлэлцэн батлахыг уриалав. Олон улсын алан хядах ажиллагаатай холбоо сүлбээтэй байж болзошгүй гадаадын 48 иргэнийг сүүлийн хэдэн жилд Өмнөд Солонгос эх орноосоо гаргажээ. “Аль-Кайда”-тай холбоотой байж болох, хуурамч...

Мексикт газар хөдөлжээ

2015 оны 11 сарын 24      0      2279

Мексикийн өмнөд нутгийн Герреро мужид 5.5 магнитудийн хүчтэй газар хөдөлснөөс хоёр хүн амиа алджээ. Цагдаагийн газраас мэдээлснээр тэд хөрсний гулгалтаас болж газар хөдлөхөөс өмнө хаашаа ч явах аргагүй болчихсон байж.АНУ-ын Геологийн албаны мэдээнээс үзвэл газар хөдлөлийн төв нь тус муж улсын Сан-Луис-Акатлан сууринаас зүүн хойш 34 километрт, голомт нь 37.9 километр гүнд байсан бололтой.

Спорт, сэргээш хоёр чацуу

2015 оны 11 сарын 23      0      3878

Спортод үзүүлдэг ололт ам­жилт ямагт материаллаг өгөөж, ал­дар хүнд да­гуул­саар иржээ. Ёс суртахуун нь одоо­­гийн­хоос эрс өөр “шударга өр­­сөл­дөх” гэдэг  ойл­голт нь “ялахын тулд юу ч хийж болно” гэх агуулгыг илэр­хийлж байсан хүн төрөлхт­ний соёл иргэншлийн эхлэл үед тамир­чид ялалт байгуулахын төлөө болом­жит бүх арга хэрэгсэл ашиглаж ирс­­нийг ичгүүртэй юм гэж үзэж байсан­гүй. Тэр...

Англи улс батлан хамгаалах хүчээ зузаатгаж эхлэв

2015 оны 11 сарын 23      0      2339

Алан хядагчид болон бусад заналхийлэлтэй тэмцэхийн тулд Английн армид шуурхай ажиллах хоёр тусгай бригад байгуулж буй аж. Түүнээс гадна ойрын 10 жил Английн армийн төсөв 178 тэрбум фунт болох юм байна. Энэ мөнгөөр байлдааны “Тайфун” онгоцны хоёр шинэ эскадриль, “Стелс” системтэй өөр 39 онгоц худалдаж авахаар төлөвлөж буй аж. Мөн орчин цагийн завь есийг авч, байлдааны зориулалттай шинэ үеийн нисгэгчгүй аппараттай болоход зарцуулах гэнэ. Их Британи улс “Исламын...

Алан хядах ажиллагаа байхыг үгүйсгэсэнгүй

2015 оны 11 сарын 23      0      2339

“Японы нийслэлийн төвд байдаг Ясукуни хэмээх сүмд гар хийцийн бөмбөг дэлбэрчээ” гэж өчигдөр мэдээллээ. Сүмийн энэ цогцолборын орох хаалганы хажууд байх бие засах газарт дэлбэрэлт болсон байна. Хүний амь хохирсонгүй. Шалтгааныг нь тогтоогоогүй ч алан хядах ажиллагаа байхыг цагдаагийн байгууллага үгүйсгэхгүй байна. Ясукуни сүмийг 1869 онд барьсан бөгөөд шинто шашны аливаа ёслол үйлдэх төвийн үүрэг гүйцэтгэсээр иржээ. Сүмийн дээд эзэн нь Японы эзэн хаан аж. Энд ирдэг...