“Ахын” сайд буугаад мордов

2016 оны 04 сарын 15

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өчигдөр манай улсад нэг өдрийн албан ёсны айлчлал хийв. Өглөө эрт Улаанбаатарт хүрэлцэн ирсэн тэрбээр 10.00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчлан уулзаж, дараа нь тэд албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Оросын харилцааны одоогийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар тэд ярилцав. Сайд нар баримт бичигт гарын үсэг зурж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Сергей Лавров айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхсан юм.

Монгол, Оросын хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан нь айлчлалын гол үйл явдал байлаа гэж хэлж болно. Ийм баримт бичиг бэлтгэхээр хоёр улсын Төрийн тэргүүн нар 2014 оны есдүгээр сард тохиролцсон байв. Сүүлийн жилүүдэд хоёр талын аж ахуйн харилцаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, олон улсын хүрээнд хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар энэхүү баримт бичигт тусгажээ.

Хоёр улсын харилцаа уламжлалт сайн хөршийн, олон талт шинж чанараараа ялгардаг. Энэ онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 95, Монгол, Зөвлөлтийн нисэгчдийн хамтарсан баг сансарт ниссэний 35, Эрдэнэт хотыг үүсгэн байгуулсны болон Улаанбаатарт Оросын шинжлэх ухаан, соёлын төв нээсний 40 жилийн зэрэг олон тэмдэглэлт ой бидэнд тохиож буй юм.

Хоёр орны иргэдийг 2014 оноос харилцан визгүй зорчуулах болсон нь ялангуяа хил орчмын болон бүс нутгийн түвшинд солилцоог эрчимжүүлэхэд мэдэгдэхүйц түлхэц боллоо. Манай улсууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцгой ач холбогдолтой гэж үзэж буй. Энэ салбар дахь боломжоо шавхаж төдийлөн чадахгүй байгаа юм. 2015 оны дүнгээр бараа эргэлт 23 хувиар доошилж 1.16 тэрбум ам.доллар болжээ. Эрчим хүч, тээвэр болон бусад салбарт хоршиж ажиллахаар төлөвлөж байна.

Монголд дэд бүтэц, уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэхэд Оросын компаниуд оролцох таатай боломж бий болж буйд хоёр тал сэтгэл хангалуун байна. Европ, Азийн эдийн засгийн холбооны хүрээнд үр ашигтай хамтрах хэтийн төлөв бий. Монголын бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд гаргах нөхцөлийг хөнгөрүүлэх чиглэлд хийсэн анхны алхам нь Евразийн эдийн засгийн комисс, Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллах тухай Санамж бичигт 2015 оны зургадугаар сарын 17-нд гарын үсэг зурсан явдал болсон байна.

Сергей Лавров энэ өдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд “Зүүн Азид ОХУ-ын явуулж буй гадаад бодлого” сэдвээр лекц (Лекцийн агуулгыг дараагийн дугаарт нийтэлнэ) уншиж, хүмүүсийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.7 нээрээ яахаараа энэ том гүрний гадаадын хэргийн сайд хүн өөр улсад албан ёсны айлчлал хийж байж жинсэн өмдтэй онгоцноос бууж ирдэг юм бол?
202.9.40.179 Ax gedgee bolioch...
202.9.40.179 Ялихгүй зусар баяжихад саад гэгчээр энэ Орос ах гэж бялдуулчилсан юмнууд одоо болиосой.Ах ч биднийг үл тоож харьцдаг шүү дээ.Ор гэхээр шагайв гэгчээр Оросын дарга нар манайд хэзээ ч орохгүй шагайгаад л гардаг нь худлаа юм уу
  • 2016 оны 04 сарын 18
202.9.40.179 манайхан дандаа өөрсдийгөө доошоо хийж тэнэгээ гайхуулж байх юм даа , ах ч гэх шиг
  • 2016 оны 04 сарын 18
220.191.168.25 medeej huvtsasaa daraa n sol”son l baij taaraa. Yu gej l jinstei gereend ordog yum be?
157.150.193.1 Jinstei, jijig dagavar oron ch gesen, arai l hundlelgui bishuu, diplomataa
31.10.166.139 Lavrov manaid ih hundetgelgui handaj baina daa
31.10.166.139 orosuud medeej deerelhej handana sh dee
  • 2016 оны 04 сарын 16