ГАЖИГ БИЕТЭЙ, ГАЖ ДОНТОЙ АЛУУРЧИН

2016 оны 04 сарын 13

Олон хүний амь хохироосон 45 настай Цүтомү Миязакийг 2008 оны зургадугаар сарын 17-нд Токио хотын захад байх “Косүга” хэмээх шоронд дүүжлэн хороов. Өнгөрсөн зуунд оноосон ялыг олон түмний хилэнт эсэргүүцлийн улмаас эрх баригчид гүйцэтгэсэн нь энэ байлаа.

Садар самуун, цус урсгасан үйл явдал, гаж донтныг сурталчилсан киног толгой дээш таталгүй үздэг хүн Японд олон байдаг аж. Тэдний нэг нь Токиогийн унаган хүү Цүтомү Миязаки бөгөөд сэтгэлдээ төсөөлсөн зүйлсээ бодит зүйл болгохоор шийдсэн байна. Тэрбээр дутуу төрсөн, бие нь айхтар гажигтай, бугуй нь тахир байжээ. Тиймээс үе чацуутнууддаа ихэд шоолуулж, доромжлуулдаг байв. Бага ангид сурч байхдаа Миязаки шилдэг сурагчдын нэг байснаа төгсөх дөхөөд ирэхэд сурлага нь эрс муудсан байлаа. Бие хаа нь гажиг болохоор охидод аятай сэтгэгдэл төрүүлэх талаар бодох ч хэрэггүй. Түүнээс гадна нуудгай эрхтэн нь хэт жижигхэн байв. Энэ бүхнээс болоод Миязаки охидтой дотно сайхан харилцаатай болохыг оролдож зүрхлэхгүй, харин эр, эмийн явдлын тухай кино үзэж цэнгэл эдэлж суух болсон байна.

Фото техникч болохоор коллежид суралцаж байхдаа хэвлэх үйлдвэрт ажиллах болсон ч нөгөө “цэнгэлээ” эдэлсээр л байлаа. Ажлаас өөр юм мэддэггүй эцэг эх нь хүүдээ анхаарал бага тавьж, гагцхүү өвөө нь л түүнтэй харилцаж, дутагдаж гачигдаж байсан юмыг нь нөхөж өгдөг байв. Гэтэл 1988 оны тавдугаар сард өвөө нь өөд болж, хожим нь Миязаки өөрөө хүлээн зөвшөөрснөөр чандарласан үнснээс нь хэд хэд залгисан аж. Хүү энэ үйлдлийг хийхдээ өвөөгөө өөрийнхөө биед оршуулахыг хүссэн байна.

Энэ гаж донтны бодлоор бол санасан хүссэнээ бүтээж байхын тулд эр хүнтэй ойртоогүй эмэгтэй хүний цус хэрэглэх ёстой байв. Охидын нүүр рүү эгцэлж харахаас зүрхшээдэг хүн чинь яаж ийм юм хийх билээ. Түүнд ганц гарц байсан нь бага насны охидыг сонгож авах ёстой байв. Эс тэгвэл ийм бүрэг хүү зорилгоо биелүүлж яаж чадах. Тэгээд эхлээд амьтдаар туршилт хийж үзэхээр шийдэв. Тэрбээр сүүлд нь мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө “Би муур алсан. Нэгийг нь гол руу шидсэн, нөгөөг нь буцалсан усанд хийсэн” гэж хэлсэн байна. Дараа нь хайртай нохойныхоо хоолойг дээсээр боож алжээ.

Алах охид олохоор Миязаки “Ниссан” машинаараа Токиогийн захаар хэдэн өдөр холхив. Эцэст нь 1988 оны наймдугаар сарын 22-нд Ирүма хотхонд нэг жижигхэн охин явж байхыг олж харав. Түүнийг Мари Конно гэдэг, дөрвөн настай байлаа. Миязаки хажууд нь машинаа зогсоогоод сайхан инээвхийлсээр дөхөж очоод нэрийг нь асууж, нар шарж байсан тул машиндаа суухыг хүсчээ. Охин машинд суумагц Миязаки ухасхийн хөдөллөө. Хэдхэн минут өнгөрөхөд тэрбээр шороон замаар давхиж явснаа ой руу орж зогсов. Тэгээд Цүтомү охиныг машинаас буулгаад доошоо уруудах хэрэгтэй байна гэж хэллээ.

Мари охин ямар нэг муу юм болох гэж байгааг зөгнөж байх шиг мэгшиж эхэлсэн бөгөөд айсандаа эхэр татаж уйлахаар нь Миязаки биеэ барьж чадахаа болиод хоолойг нь базаж гарав. Охиныг ухаан алдчихаад байхад ч багалзуурыг нь шахсаар, амьгүй болохоор нь хүүхдийн бэлэг эрхтнийг сонирхож үзэв. Тэгээд цогцсыг нь өтгөн ногоон дунд орхиод хувцас, юм хумыг нь аваад явав.

Охин алга болчихлоо гэдэг нь тодорхой болмогц эрж эхэлжээ. Мари нэг танихгүй хүнтэй цуг яваад өгсөн гэж хоёр хүн гэрчиллээ. Гэрчүүдийн хэлсэн нь Миязакийн гадаад төрх байдалтай тохирч байв. Марийн дүрс бүхий 50 мянган хуудас бэлтгэж энд тэнд өлгөв. Энэ үед алуурчин телевизээр мэдээлэл үзээд, охиноо амьд байгаа гэдэгт найдаж байна гэж ээж нь ярихыг сонссон шиг сууж байлаа. Гаж донтон тэр ээжид “Эргэн тойронд чинь шулмас олон бий” гэсэн үгтэй ил захидал явуулав. Цагдаа нар энэ ил захидлыг галзуу хүний үйлдэл гэж үзэж байв.

Анхны аллагаа үйлдсэнээс хойш зургаан долоо хоногийн дараа мань гаж донтон дахиад “авд мордов”. Ханно гэдэг жижиг хотод нэгдүгээр ангийн сурагч Масами Ёшидзаваг анзаараатхав. Машинаа хажууд нь зогсоож, гэрт нь хүргэж өгье гэхэд охин татгалзсангүй. Алуурчин долоон настай охиныг Марийг алсан газраа авчрав. Машинаас охиныг гаргамагцаа амыг нь барьж алчихаад бие нь арай хөшөөгүй байхад эр, эмийн ажил хийв. Тэгээд цогцсыг нь Маригийн шарилаас 100 метр зайд хаяж орхилоо.


Урьдын л адилаар цагдаа нар хийгээд сайн дурынхан Ёшидзава охиныг эрээд олсонгүй. Сураггүй болсон охид хоёул нэг районд оршин сууж байсныг мөрдөн байцаагчдын нэг нь анзаарсан ч ийм тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй гэж боджээ.

Шинэ золиос дөрвөн настай Эрика Намбатай нөгөө алуурчин 1988 оны арванхоёрдугаар сарын 12-нд тааралдсан байна. Сурсанаараа түүн дээр очоод гэрт нь хүргэж өгье гэжээ. Тэгээд машинд нь ороод ирэхээр хувцсыг нь тайлуулаад зургийг нь авч эхлэв. Охины нүдэнд мэлтрэн гарч ирсэн нулимс гаж донтны уурыг хүргэснээс охиныг барьж аваад хоолойг нь базчихав. Хөөрхөн охины хөрж амжаагүй цогцсыг даавуунд боогоод ой руу аваад орлоо.

Зогсох үед машин нь шаварт шигдээд дугуй нь хий эргэж байсан тул ослын дохиог нь асаачихсан юмсанж. Түүнийг буцаж ирэхэд тусламж үзүүлэхээр хоёр хүн ирчихсэн зогсож байх нь тэр. Машиныг нь чирч гаргасан ч Миязаки “баярлалаа” ч гэж хэлэлгүй давхиад явчихжээ. Чухам үүнээс нь болж машиныг нь татаж гаргаж өгснөө тэд түвэггүй эргэж санасан байна.

Гурав дахь охин алга болсны дараа л Сайтам дүүрэгт гаж донтон байна хэмээн цагдаагийн байгууллагын ажилтнууд сэжиглэж эхэлжээ. Эрэл амжилтад хүрч Эрикийн цогцсыг ойгоос олов. Миязакийн “Ниссан” машиныг шавраас татаж гаргасан хүмүүс ч цагдаа нарт хандав. Тэгэхдээ тэд андуурч “Тоёота” байсан гэж хэлснээс болж ийм маркийн 6000 машин шалгасан ч цагдаа нар эрлээ олсонгүй. Миязаки алсан охидынхоо эцэг, эхийн утас руу залгаад юу ч дуугаралгүй тасална.

Дараа нь Намбагийн гэрийнхэн рүү “Эрика. Хүйтэн. Ханиад. Хоолой. Амралт. Үхэл” гэсэн үгтэй захидал явуулав. 1989 оны хоёрдугаар сарын 10-нд алуурчин маань эхэлж алсан охиныхоо гэрийн үүдэнд жижиг хайрцаг аваачиж тавив. Түүнд шатаж түлэгдсэн яс, 10 ширхэг сүүн шүд, Мари охины өмсөж байсан хувцас, “Мари. Яс. Үнс. Мөрдөн шалгах. Нотлох” гэж бичсэн цаас байжээ.

Миязакийн энэ “бэлгийг” үзээд гэрэл зургийг хэвлэх үйлдвэрүүдэд ашигладаг мэргэжлийн аппаратаар авсныг цагдаа нар тогтоосон байна. Бичгийг хувилсан машин ч хэвлэх үйлдвэрийнх байна гэж үзэв. Энэ бүхнийг явуулсан этгээд хэвлэх үйлдвэрт ажилладаг гэх ойлголтыг олон юмаар өгч байлаа. Гэвч энэ сэжмийн араас ултай хөөцөлдөлгүй орхижээ.

1989 оны зун тийш Миязаки дахиад л уйдаж эхэллээ. Зургадугаар сарын 6-нд тэрбээр таван настай Аяко Номото гэдэг охин дээр хараагаа тусгав. Түүн рүү хүрч очоод бохь өгч биедээ дасгаж байгаад машинд нь сууж зургаа авахуулахыг охиноос хүсэв. Охиныг цэцэрлэгт хүрээлэнгээс аваад гарч байхдаа зургийг нь дарсаар байлаа. Энэ үед Аяко алуурчны тахир гарыг харчихаад ийм гар урьд нь харж байгаагүй хэмээн шулганахад нь алуурчин барьж аваад хоолойг нь шахаж орхижээ.

Охины цогцсыг Миязаки гэртээ аваачаад нууц эрхтнийх нь зургийг авав. Хоёр хоноход шарилнаас эвгүй үнэр ханхалж эхлэхээр нь эвдлээд булахдаа хүнсэндээ хэрэглэхээр гар, толгойг нь аваад үлдсэн аж.

1989 оны долдугаар сарын 23-нд 6-9 настай эгч дүү хоёр охин Миязакийн нүдэнд өртлөө. Эгчийг нь хүлээж бай гэчихээд дүүг нь аваад мод руу оров. Энэ хооронд эгч нь аавыгаа дуудаж, Миязакийн араас очиход нөгөөх чинь охины бэлэг эрхтний зургийг авч байжээ. Азаар охин амьд байв. Эцэг нь алуурчин руу ухасхийсэн ч тэрбээр зугтаж амжжээ. Хэдэн цагийн дараа Миязаки машин дээрээ ирэхэд цагдаа нар түүнийг хүлээж байлаа. Түүний гэрт нэгжлэг хийхэд аймшгийн болон садар самуун, хүчирхийлэл сурталчилсан 6000 орчим цахим хальс дунд алга болсон охидын зураг байжээ. Дөрвөн охин алснаа Миязаки нэг их удалгүй хүлээсэн аж.

Гэлээ ч энэ хэргийн нарийн ширийнийг олж тогтоох ажил 10 жил үргэлжилж 1997 оны дөрөвдүгээр сард л гэмт хэрэгтэнд алах ял оноосон байна. Гэтэл өмгөөлөгчид нь гэмт хэрэгтнийг сэтгэцийн хувьд эрүүл бус хэмээн үзэж давж заалджээ. Шалгах, шүүх ажиллагаа үргэлжилсээр 2006 оны дөрөвдүгээр сарын 17-нд Японы дээд шүүх Миязакид оноосон цаазын ялыг баталсангүй. Үүнээс хоёр жилийн дараа л алуурчныг цаазалсан гэдэг.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.44.82 хүүхдүүддээ танихгүй хүнтэй хамаагүй явж болохгүй гэдгийг ойлгуулах гээд байна шүү дэээ
182.251.251.5 ene bol unen Japan bol hund niigemtei odoo ch gesen 10 jiliin surguulid ni bie bienee daramtalj huuhed setgel sanaanii hyamrald orj galt tergend dairuulj uheh amia horloh yavdal garsaar bna humuus bodit zuiliig ni medehgui Japan neg ikh saikhan ym shig bodoj bgaa baih ajil hiij bgaa humuus ch gesen mash ikh stresstei daramttai baidag bna suraltsahar ym baidag bolovch mongol ch gesen busdad suraltsuulmaar mash ikh mundag tuuhtei uls
104.228.142.233 Shal balai yum bichij, yaponuudaas s7rah, bjchij boloh yum ih bii dee
103.9.88.210 үүнийг дуурай гээд байгаа юм уу. Балдорж гуай бйасан бол ч чамайг аль хэдийн хална.