“Ерөнхийлөгч Амин чинь бидний анд найз, үнэнч нөхөр байсан бус уу”

2016 оны 03 сарын 01

Оросын УАХХ-ны тусгай зориулалтын “Гром”
бүлгийн дайчид Афганистаны Ерөнхийлөгчийн ордон руу дайрахын өмнө

Ийм ажиллагаа хийж чадсан аль ч улсын тусгай алба бахархахаас аргагүй. Тэгэхдээ угажиллагаа Афганистанд одоо хэр нь үргэлжилж буй цус асгаруулсан, утга учиргүй иргэний дайнд хүргэснийг нь эс тооцвол шүү.

“Ард түмний уур хилэн дээд цэгтээ хүрсний эцэст Амин өөрийн аялдан дагалдагчдын хамт цаазлагдав” гэсэн ТАСС-ын мэдээлэл 1979 оны арванхоёрдугаар сарын 30-нд ЗХУКН-ын Төв Хорооны төв хэвлэл “Правда” сонинд нийтлэгдсэн нь Зөвлөлтийн иргэдийн гайхлыг төрүүлэв. Энэ чинь юу болж байна вэ? Афганистаны Ерөнхийлөгч Хафизулла Амин чинь ердөө саяхан л бидний “анд найз, “үнэнч нөхөр” байсан бус уу.

Хэрэв түүх сөхвөл Амманулла хааны засаглалын үед 1919 онд ЗХУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон эхний улсуудын нэг нь Афганистан юм. Афганистан хаант засагтай ч гэсэн түүнтэй тогтоосон харилцаа дараах жилүүдэд нь ч сайн хөршийнх байсаар байв.

Тэгтэл улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр 1978 оны дөрөвдүгээр сард Афганистанд төрийн эргэлт болж хаан Мухаммед Даудыг гэр бүлийнх нь хамт устгаж, түүний халааг Үндэсний ардчилсан намын “Хальк” жигүүрийн удирдагч Нур Мухаммед Тараки авлаа.

Нэг үгээр хэлбэл социализмын чиг баримжааг сонгож авсан Африкийн орнууд дээр Азийн нэг улс нэмэгдэх нь тэр. Энэ нь мэдээж Кремлийн санаанд нийцэлгүй яах вэ. Харин Тараки улс орноо удаан хугацаанд жолоодож чадсангүй. 1979 оны есдүгээр сард хуйвалдааны дүнд өөрийн “үнэнч хамтран зүтгэгч” Хафизулла Амины гарт амиа алдав.

Амин Ерөнхийлөгчийн суудалд очлоо. Эргэлтийг Москва эхлээд нүдээ аниад өнгөрөөв. ЗХУ, хувьсгалт Афганистан хоёрын ах дүүгийн харилцаа цаашдаа найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны тухай Гэрээний үндсэн дээр хөгжинө гэж ЗХУ найдаж байлаа. Гэвч бүх юм тийм ч амар биш болох нь нэг сар өнгөрөв үү, үгүй юү ойлгомжтой боллоо.

Тухайн үедээ Кабулын их сургууль төдийгүй Нью-Йоркод Колумбын их сургууль төгсөөд байсан Амин яахын аргагүй үндсэрхэг үзэлт пуштун байв. 1979 оны аравдугаар сарын 6-нд Амин болон түүний хамтран зүтгэгчид нууц зөвлөлгөөн хийж, Афганистаны лалын намтай холбоо тогтоохоор бүх юмаа тохирчээ.

                                     Хафизулла Амин                                  Григорий Бояринов

Үүний зэрэгцээ дөрөвдүгээр сарын хувьсгалын дэвшүүлсэн бүх урианаас татгалзаж, Афганистаны ардын ардчилсан намыг устгаж, түүний удирдлага, идэвхтэнүүдийг нь богино хугацаанд хөнөөхөөр шийдсэн байна.

Амин Америкт сурч байхдаа л Тагнуулын төв газрынх нь гар хөл болчихсон, тус байгууллага ч “Амины дэглэм АНУ-ын эртнээс хүссэн эрх ашигт бүрнээ нийцэж байна” гээд дүгнэчихсэн байсан болохоор үүнд гайхах явдалгүй юм. АНУ-ын эртнээс нааших ашиг сонирхол гэдэг нь Афганистаны нутаг дэвсгэр дээр НАТО-гийн цэргийн бааз байгуулах явдал байжээ.

Геополитикийн ийм хүчин чармайлт ЗХУ-ын удирдлагын санаанд яахин нийцэх билээ. Амин үнэн хэрэг дээрээ шаардлагагүй байхад цэргийн тусламж хүсэн ЗХУ-д тал засаж хандсанаар алдаа хийсэн байна. Ингээд Зөвлөлтийн Дундад Азийн БНУ-уудаас гаралтай хүмүүсээс голчлон бүрдсэн “Лалын батальон” гээчийг арванхоёрдугаар сарын эхээр Баграм хотод байрлуулав.

Үүний хажуугаар Афганистаны нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаа явуулахаар тусгасан “Шторм-333” гэсэн томъёолсон нэртэй төлөвлөгөөг Жанжин штаб яаравчлан боловсрууллаа. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ-КГБ) Аминыг устгах “Агат” төлөвлөгөө бас давхар бэлтгэв.

Эцсийн шийдвэрийг ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо арванхоёрдугаар сарын 12-нд гаргаж, төлөвлөгөөг даруй хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Тиймээс хоёр хоногийн дараа тусгай зориулалтын хүчний хоёр батальон, агаарын десантын цэргийн хороог Баграмаас Кабулд авчрав.

Долоо хоног болоод “Агат” ажиллагааг хэрэгжүүлэх хүмүүсийг бас тийш нь илгээлээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн Таж-Бек ордонг эзэлж авахад УАХХ-ны тусгай бүлэг гол үүрэг гүйцэтгэв. Энэ бүлэг алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх “Альфа” болон “Зенит” хэмээх  салбаруудын 54 хүнээс бүрдсэн байв.

Тэднийг удирдах үүргийг УАХХ-ны офицерийн бүрэлдэхүүний бэлтгэлийг сайжруулах курсийн дарга, ЗХУ-ын хамгийн туршлагатай, хамгийн гол “хорлон сүйтгэгч” хурандаа Григорий Бояриновт хүлээлгэсэн байна.

Арванхоёрдугаар сарын 25-нд Кабул хотын нисэх онгоцны буудалд газардсан ачааны онгоцнуудаас Зөвлөлтийн десантчид бууж хоёр цагийн дотор Афганы армийн Жанжин штабаас эхлээд Агаараас эсэргүүцэн хамгаалах тусгай анги салбаруудыг нь хүртэлх нийслэлийн чухал объектуудыг нь хэдхэн цагийн дотор бүсэлж авснаар “Шторм” ажиллагаа эхлэв. Кабулын цэнгэлдэх хүрээлэнд “Микрон” нэртэй командын байр бий болгож, уг ажиллагааг тэндээс удирдлаа.

Амин тэгэхэд яагаад түгшүүр зарлаагүйн учрыг одоо хэлэхэд түвэгтэй. Тэгсэн хэрнээ Ардын ардчилсан намын нарийн бичгийн дарга Панжашириг ирсэнд зориулж арванхоёрдугаар сарын 27-нд үдийн зоог барьсан байдаг. Гэтэл түүнд оролцсон хүмүүс нэгдүгээр хоолоо идсэний дараа бие нь муудаж, зарим нь бүр ухаан алдсан байна. Тогооч нь хоол руугаа хор хийж амжсан бололтой.

Амины гэргий нь энэ дайллаганд байлцаагүй бөгөөд ихэд айн цочирдож Цэргийн төв эмнэлэг, Зөвлөлтийн ЭСЯ-ны эмнэлэг рүү утасджээ. Зөвлөлтийн эмч нар ухаан алдсан хүмүүст тусламж үзүүлэн сэхээ оруулав.

Энэ үед ордны гадна талд цэргийн ажиллагаа төгсгөлийн шатандаа орж байлаа. Түргэн зуур болоод өнгөрсөн байлдаанд Афганистаны Ерөнхийлөгчийн гвардын цэргүүд, офицеруудаас 100 шахам нь алагдаж шархадсан аж.

Чухам юу болсныг Амин ер мэдээгүй л болов уу гэмээр. Тэрбээр армийнхан бослого тэмцэл эхлүүлэхээр нь хамгаалалтынхнаа тэдний эсрэг дайрч байна гэж ойлгоод туслахаа дуудаж “Зөвлөлтийн цэргүүд тусална” гэж цэргийн зөвлөхүүддээ дуулгах тушаал өгчээ. Тэгтэл туслах нь өөдөөс нь “Оросууд дайрч байна” гэж хашгирахад Амин итгэсэнгүй.

Зөвлөлтийн тусгай хүчнийхэн тэр даруй Ерөнхийлөгчийн ордон руу дайран орж ирлээ. Тэд Афганы армийн хувцас өмссөн, тэр нь цолны ялгах тэмдэггүй байсан тул биенээ “Миша-Яша” гэх нууц үгээр ялгаж таньж байв. Ордны давхруудыг гранат болон “Калашников”-ын галын тусламжтайгаар цэвэрлэх ажиллагаа ердөө 20 хүрэхгүй минутад болж өнгөрчээ.

Ордны дотоод хамгаалалт хүчирсэнгүй, бие хамгаалагчид нь герман хийцийн М-5 гэдэг хөнгөн автомат буутай байлаа. Түүний сум дайрагчдын хуягт хантаазыг нэвтэлж үл чадна. Довтолгоон зорилгоо биелүүлж, дарангуйлагч (Амин) хийгээд түүний бага насны хоёр хүү алагдав.

Тэднийг ордноос холгүй нэргүй газар оршуулжээ. Ордны хамгаалалтын бригадын хоёр зуун дайчны цогцсыг ч мөн энд нутаглуулсан аж. Оросууд есөн десантчин, “Лалын батальон”-ы зургаан байлдагч, УАХХ-ны тусгай зориулалтын хүчний таван офицерынхоо амийг алдсаны дотор уг ажиллагааг удирдсан хурандаа Бояринов орсон байна. Амины гэргий, охин хоёрыг Кабулд аваачиж шоронд хорив.

Ерөнхийлөгчийн албанд тохоон томилогдсон Бабрак Кармаль ч Кабулд ирлээ. Ардын ардчилсан намын “Порчам” жигүүрийн удирдагч тэрбээр Чехословакт Элчин сайдаар сууж байсан тулдаа залхаан цээрлүүлтэд өртөлгүй үлдсэн байжээ. Тэрбээр телевизээр ард түмэндээ хандан үг хэлж, дарангуйлагчийг унагасныг мэдэгдэв. Энэ мэдээлэл тэр дороо дэлхий дахины сонорт хүрлээ.

Р.ЖАРГАЛАНТ


“Ерөнхийлөгч Амин чинь бидний

анд найз, үнэнч нөхөр байсан бус уу”

Р.ЖАРГАЛАНТ

Ийм ажиллагаа хийж чадсан аль ч улсын тусгай алба бахархахаас аргагүй. Тэгэхдээ угажиллагаа Афганистанд одоо хэр нь үргэлжилж буй цус асгаруулсан, утга учиргүй иргэний дайнд хүргэснийг нь эс тооцвол шүү.

“Ард түмний уур хилэн дээд цэгтээ хүрсний эцэст Амин өөрийн аялдан дагалдагчдын хамт цаазлагдав” гэсэн ТАСС-ын мэдээлэл 1979 оны арванхоёрдугаар сарын 30-нд ЗХУКН-ын Төв Хорооны төв хэвлэл “Правда” сонинд нийтлэгдсэн нь Зөвлөлтийн иргэдийн гайхлыг төрүүлэв. Энэ чинь юу болж байна вэ? Афганистаны Ерөнхийлөгч Хафизулла Амин чинь ердөө саяхан л бидний “анд найз, “үнэнч нөхөр” байсан бус уу.

Хэрэв түүх сөхвөл Амманулла хааны засаглалын үед 1919 онд ЗХУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон эхний улсуудын нэг нь Афганистан юм. Афганистан хаант засагтай ч гэсэн түүнтэй тогтоосон харилцаа дараах жилүүдэд нь ч сайн хөршийнх байсаар байв. Тэгтэл улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр 1978 оны дөрөвдүгээр сард Афганистанд төрийн эргэлт болж хаан Мухаммед Даудыг гэр бүлийнх нь хамт устгаж, түүний халааг Үндэсний ардчилсан намын “Хальк” жигүүрийн удирдагч Нур Мухаммед Тараки авлаа.

Нэг үгээр хэлбэл социализмын чиг баримжааг сонгож авсан Африкийн орнууд дээр Азийн нэг улс нэмэгдэх нь тэр. Энэ нь мэдээж Кремлийн санаанд нийцэлгүй яах вэ. Харин Тараки улс орноо удаан хугацаанд жолоодож чадсангүй. 1979 оны есдүгээр сард хуйвалдааны дүнд өөрийн “үнэнч хамтран зүтгэгч” Хафизулла Амины гарт амиа алдав. Амин Ерөнхийлөгчийн суудалд очлоо. Эргэлтийг Москва эхлээд нүдээ аниад өнгөрөөв. ЗХУ, хувьсгалт Афганистан хоёрын ах дүүгийн харилцаа цаашдаа найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны тухай Гэрээний үндсэн дээр хөгжинө гэж ЗХУ найдаж байлаа. Гэвч бүх юм тийм ч амар биш болох нь нэг сар өнгөрөв үү, үгүй юү ойлгомжтой боллоо.

Тухайн үедээ Кабулын их сургууль төдийгүй Нью-Йоркод Колумбын их сургууль төгсөөд байсан Амин яахын аргагүй үндсэрхэг үзэлт пуштун байв. 1979 оны аравдугаар сарын 6-нд Амин болон түүний хамтран зүтгэгчид нууц зөвлөлгөөн хийж, Афганистаны лалын намтай холбоо тогтоохоор бүх юмаа тохирчээ. Үүний зэрэгцээ дөрөвдүгээр сарын хувьсгалын дэвшүүлсэн бүх урианаас татгалзаж, Афганистаны ардын ардчилсан намыг устгаж, түүний удирдлага, идэвхтэнүүдийг нь богино хугацаанд хөнөөхөөр шийдсэн байна. Амин Америкт сурч байхдаа л Тагнуулын төв газрынх нь гар хөл болчихсон, тус байгууллага ч “Амины дэглэм АНУ-ын эртнээс хүссэн эрх ашигт бүрнээ нийцэж байна” гээд дүгнэчихсэн байсан болохоор үүнд гайхах явдалгүй юм. АНУ-ын эртнээс нааших ашиг сонирхол гэдэг нь Афганистаны нутаг дэвсгэр дээр НАТО-гийн цэргийн бааз байгуулах явдал байжээ.

Геополитикийн ийм хүчин чармайлт ЗХУ-ын удирдлагын санаанд яахин нийцэх билээ. Амин үнэн хэрэг дээрээ шаардлагагүй байхад цэргийн тусламж хүсэн ЗХУ-д тал засаж хандсанаар алдаа хийсэн байна. Ингээд Зөвлөлтийн Дундад Азийн БНУ-уудаас гаралтай хүмүүсээс голчлон бүрдсэн “Лалын батальон” гээчийг арванхоёрдугаар сарын эхээр Баграм хотод байрлуулав. Үүний хажуугаар Афганистаны нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаа явуулахаар тусгасан “Шторм-333” гэсэн томъёолсон нэртэй төлөвлөгөөг Жанжин штаб яаравчлан боловсрууллаа. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ-КГБ) Аминыг устгах “Агат” төлөвлөгөө бас давхар бэлтгэв.

Эцсийн шийдвэрийг ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо арванхоёрдугаар сарын 12-нд гаргаж, төлөвлөгөөг даруй хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Тиймээс хоёр хоногийн дараа тусгай зориулалтын хүчний хоёр батальон, агаарын десантын цэргийн хороог Баграмаас Кабулд авчрав. Долоо хоног болоод “Агат” ажиллагааг хэрэгжүүлэх хүмүүсийг бас тийш нь илгээлээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн Таж-Бек ордонг эзэлж авахад УАХХ-ны тусгай бүлэг гол үүрэг гүйцэтгэв. Энэ бүлэг алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх “Альфа” болон “Зенит” хэмээх  салбаруудын 54 хүнээс бүрдсэн байв. Тэднийг удирдах үүргийг УАХХ-ны офицерийн бүрэлдэхүүний бэлтгэлийг сайжруулах курсийн дарга, ЗХУ-ын хамгийн туршлагатай, хамгийн гол “хорлон сүйтгэгч” хурандаа Григорий Бояриновт хүлээлгэсэн байна.

Арванхоёрдугаар сарын 25-нд Кабул хотын нисэх онгоцны буудалд газардсан ачааны онгоцнуудаас Зөвлөлтийн десантчид бууж хоёр цагийн дотор Афганы армийн Жанжин штабаас эхлээд Агаараас эсэргүүцэн хамгаалах тусгай анги салбаруудыг нь хүртэлх нийслэлийн чухал объектуудыг нь хэдхэн цагийн дотор бүсэлж авснаар “Шторм” ажиллагаа эхлэв. Кабулын цэнгэлдэх хүрээлэнд “Микрон” нэртэй командын байр бий болгож, уг ажиллагааг тэндээс удирдлаа.

Амин тэгэхэд яагаад түгшүүр зарлаагүйн учрыг одоо хэлэхэд түвэгтэй. Тэгсэн хэрнээ Ардын ардчилсан намын нарийн бичгийн дарга Панжашириг ирсэнд зориулж арванхоёрдугаар сарын 27-нд үдийн зоог барьсан байдаг. Гэтэл түүнд оролцсон хүмүүс нэгдүгээр хоолоо идсэний дараа бие нь муудаж, зарим нь бүр ухаан алдсан байна. Тогооч нь хоол руугаа хор хийж амжсан бололтой. Амины гэргий нь энэ дайллаганд байлцаагүй бөгөөд ихэд айн цочирдож Цэргийн төв эмнэлэг, Зөвлөлтийн ЭСЯ-ны эмнэлэг рүү утасджээ. Зөвлөлтийн эмч нар ухаан алдсан хүмүүст тусламж үзүүлэн сэхээ оруулав. Энэ үед ордны гадна талд цэргийн ажиллагаа төгсгөлийн шатандаа орж байлаа. Түргэн зуур болоод өнгөрсөн байлдаанд Афганистаны Ерөнхийлөгчийн гвардын цэргүүд, офицеруудаас 100 шахам нь алагдаж шархадсан аж.

Чухам юу болсныг Амин ер мэдээгүй л болов уу гэмээр. Тэрбээр армийнхан бослого тэмцэл эхлүүлэхээр нь хамгаалалтынхнаа тэдний эсрэг дайрч байна гэж ойлгоод туслахаа дуудаж “Зөвлөлтийн цэргүүд тусална” гэж цэргийн зөвлөхүүддээ дуулгах тушаал өгчээ. Тэгтэл туслах нь өөдөөс нь “Оросууд дайрч байна” гэж хашгирахад Амин итгэсэнгүй. Зөвлөлтийн тусгай хүчнийхэн тэр даруй Ерөнхийлөгчийн ордон руу дайран орж ирлээ. Тэд Афганы армийн хувцас өмссөн, тэр нь цолны ялгах тэмдэггүй байсан тул биенээ “Миша-Яша” гэх нууц үгээр ялгаж таньж байв. Ордны давхруудыг гранат болон “Калашников”-ын галын тусламжтайгаар цэвэрлэх ажиллагаа ердөө 20 хүрэхгүй минутад болж өнгөрчээ. Ордны дотоод хамгаалалт хүчирсэнгүй, бие хамгаалагчид нь герман хийцийн М-5 гэдэг хөнгөн автомат буутай байлаа. Түүний сум дайрагчдын хуягт хантаазыг нэвтэлж үл чадна. Довтолгоон зорилгоо биелүүлж, дарангуйлагч (Амин) хийгээд түүний бага насны хоёр хүү алагдав.

Тэднийг ордноос холгүй нэргүй газар оршуулжээ. Ордны хамгаалалтын бригадын хоёр зуун дайчны цогцсыг ч мөн энд нутаглуулсан аж. Оросууд есөн десантчин, “Лалын батальон”-ы зургаан байлдагч, УАХХ-ны тусгай зориулалтын хүчний таван офицерынхоо амийг алдсаны дотор уг ажиллагааг удирдсан хурандаа Бояринов орсон байна. Амины гэргий, охин хоёрыг Кабулд аваачиж шоронд хорив. Ерөнхийлөгчийн албанд тохоон томилогдсон Бабрак Кармаль ч Кабулд ирлээ. Ардын ардчилсан намын “Порчам” жигүүрийн удирдагч тэрбээр Чехословакт Элчин сайдаар сууж байсан тулдаа залхаан цээрлүүлтэд өртөлгүй үлдсэн байжээ. Тэрбээр телевизээр ард түмэндээ хандан үг хэлж, дарангуйлагчийг унагасныг мэдэгдэв. Энэ мэдээлэл тэр дороо дэлхий дахины сонорт хүрлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.118 Mongolia oros 2 ah dvv holboot