ЯПОН МАХНЫ МАШИН

2016 оны 02 сарын 23

Цэргийн эл гэмт хэрэг өнгөрсөн зууны хамгийн харгис хэрцгий үйлдлийн нэгд зүй ёсоор багтдаг юм. Японы дайнчид ердөө нэг сарын дотор 500 мянган хятад хүн алсны олонх нь хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан аж. Нанжинд үйлдсэн цуст явдал 1937-1945 оны Япон-Хятадын дайны үед тохиосон байдаг.

Хятадын Засгийн газар, төрийн аппарат 1928 онд Бээжингээс энд нүүж ирсэн бөгөөд 250 мянга байсан тус хотын хүн ам 30-аад оны дунд үе болоход нэг сая хүрэх болжээ.

1931 оноос Хятад, Япон улс хоорондоо үл тасрах зөрчил тэмцэлтэй болсон байна. Манжуур руу япончууд нэг бус удаа цөмрөн орж ирж байснаас гадна хил орчим буудалцаан байнга болж, гэхдээ талууд янз бүрийн шалтгаанаас үүдэж байлдааны ажиллагаа арай л эхлүүлчихгүй байлаа.

Гэлээ ч Япон, Хятадын хооронд дайн үүсэх нь гарцаагүй байжээ. Хятадын асар өргөн уужим нутаг дэвсгэртэй харьцуулбал жижиг арал дээр орших Японы эзэнт улс газар нутгаа тэлэх эх үүсвэр гэж үзсэн хөршөө эзлэх гэж түүхий эдийн бүх нөөцөө шавхан, түрэмгий дээрэнгүй хандах болсон байна.

Гэтэл үндэсний үзэл, бүрэн бие даасан байдалтай байх бодлого хэрэгжүүлдэг хүчин Хятадад эрх барих болсон байлаа. Тиймээс дайны утаа улам бүр хурц үнэртэх болжээ.

Лугоуцяо гүүрний ойролцоо болсон мөргөлдөөн дайн эхлэх шалтаг болж орхив. 

Эл гүүрийг хамгаалж байсан Хятадын цэргийн суман руу 1937 оны долдугаар сарын 7-нд япончууд гал нээжээ. Хятадууд мөн галаар хариу барьж, энэ нь Хятадад Япон албан ёсоор дайн зарлах аян шалтаг болов. ЗХУ, АНУ идэвхтэй тусалж байсан ч гэсэн энэ дайн Хятадад эхнээсээ л хохирол ихтэй байлаа.

...Европ хүмүүст япончууд гар хүрдэггүй байв. Дээд командлалаас нь тийм шийдвэр гаргажээ.

Европтой юм уу, Америктай эвдрэлцвэл Япон улс бүрэн бут цохигдож, улсын хувьд оршин байхаа болих төгсгөл ирнэ гэдгийг мандаж буй нарны орон сайн ойлгож байлаа.

Японы нисэх хүчин Пёрл-Харбор дахь Америкийн цэргийн бааз руу довтолсноор Япон, Америкийг дайнд хүргэж, хожим нь 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Хирошима, Нагасакид Америк цөмийн цохилт өгснийг бид мэднэ...

Япончууд эзэлж авсан газраараа эрчимтэй урагшилж байв. Тэд арваннэгдүгээр сарын 11-нд Шанхайг эзлээд, нийслэл Нанжин руу нь арванхоёрдугаар сарын 9-нд анхны томоохон довтолгооноо хийлээ.

Дайсны шахалтыг тогтоож дийлэхгүйгээ Хятадын цэргүүд ойлгоод нийслэлийнхээ нэг сая хүнийг япончуудын бууны аманд үлдээгээд арванхоёрдугаар сарын 12-нд Хөх мөрний нөгөө эрэг рүү ухарсан байна. Японы армийн VI, XVI дивиз маргааш нь, үүнээс арай хожуу Тэнгисийн цэргийн хүчний нь хоёр флот хот руу орж ирлээ. Хот жинхэнэ там болж хувирав.

Япончууд Нанжин хотын оршин суугчдыг олноор нь хядахдаа галт зэвсэг ер хэрэглэсэнгүй, жад мэсээр л хөнөөж гарсан байна. Японы армийн үйлдсэн цэргийн гэмт хэргийг олон улсын цэргийн шүүх сүүлд нь 1946 онд авч хэлэлцсэн юм.

Үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг энд сонсож, япон цэргүүд болон сэтгүүлчдийн авсан олон зуун фото, кино хальс үзүүлсэн нь уг зэрлэг үйлдлийг тодорхой харуулж чадсан аж. Энэ мэт юмыг унших, үзэхийг зөөлөн сэтгэлтэй хүмүүст зөвлөмгүй эд байсан гэдэг.

Нанжин хотод дайран орж ирсэн япончууд санаанд нь багтсан бүх зэрлэг харгис зүйлийг тэнд үйлджээ. Олон улсын цэргийн шүүхийн баримтаар бол хэдхэн долоо хоногийн дотор япончууд 80 мянган эмэгтэйг хүчиндсэн байв. Тэд бяцхан охиныг ч, хөгшин эмэгтэйг ч хайрласангүй.

Эсэргүүцсэн, элдэв ааш гаргасан эмэгтэйг эдэлж хэрэглээд л цааш нь харуулчихдаг байжээ. Тэдний гэдсийг нь хүү татаж, цээжийг нь яраад ойр байх хашаанд юм уу хаалганд цовдлоод орхичихдог байж.

Бусдынх нь нүдэн дээр эцгээр нь охиныг нь хүчиндүүлж, хүүг нь ээжийнх нь өвөрт оруулдаг байв. Ийм юм үзсэн эмэгтэйчүүд доромжлолыг үл хүлцэн амиа хорлох нь олонтаа. Энэ мэт явдал олон мянгаар тохиолдож байсан аж.

Эрчүүдэд бүр харгис хэрцгий хандана. Тэдний толгойг нь цавчиж, эсвэл амьдаар нь шатааж, булна. Япончууд хүнийг бүсэлхийг нь хүртэл газар булаад түүн рүү өлсгөлөн ноход турхиран тавьж бах таваа хангах их дуртай байсан гэдэг.

Хүний санаанд багтамгүй ийм зэрлэг үйлдлийг Япон цэргийн дээд командлал мэддэг, дуугүйхэн сайшаадаг байсныг нотлох нэг баримт хэлье. Нанжин хотод япончуудаас хэн нь илүү олон хятад хүн алж байгаа тухай Японы хэвлэлүүд бичдэг байж.

Тухайлбал, Токиод хэвлэгддэг “Japanese Advertiser” сонинд “Ахлах дэслэгч Мукай, Нода хоёр хэн нь түрүүлж зуун хятадын толгойг цавчих тэмцээн явуулжээ. Өрсөлдөөн их тэнцүү болж байв. Мукай нь 89, Нода нь 78 хүний толгой цавчаад байхдаа Мукай нэгэн хятад хүнийг мөрнөөс нь ташааг нь хүртэл цавчих үед сэлэм нь хугарчээ...” гэж бичиж байсан аж.

Европ хүмүүст япончууд гар хүрдэггүй байв. Дээд командлалаас нь ийм шийдвэр гаргажээ. Европтой юм уу, Америктай эвдрэлцвэл Япон улс бүрэн бут цохигдож, улсын хувьд оршин байхаа болих ганцхан төгсгөл ирнэ гэдгийг мандаж буй нарны орон сайн ойлгож байлаа.

Японы нисэх хүчин Пёрл-Харбор дахь Америкийн цэргийн бааз руу довтолсноор Япон, Америкийг дайнд хүргэж, хожим нь 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Хирошима, Нагасакид Америк цөмийн цохилт өгснийг бид мэднэ. Тэгэхдээ тэр үед улс төрийн нөхцөл байдал шал өөр байсан юм.

Япон улс Европыг бүхэлд нь эзэлсэн Гитлерийн Германы холбоотон гэгдэж самуурай нар ер хэнээс ч, юунаас ч айхаа больсон байв. Гэхдээ хоморголон устгах ажиллагаанд жинхэнэ ёсоор өртөөд байсан хятадуудаас нэгийг нь ч болов аврахыг оролдох нь аюулгүй байдлаа хамгаалах нэг боломж гэж европчууд үзэж байлаа.

Олон улсын хороо байгуулж “Сименс” компанийн Хятад дахь төлөөлөгч, Германы бизнесмен Йон Хайнрих Детлеф Рабе түүнийг удирдаж байв. 200 мянга орчим хятад хүнийг нууж, амьд авч үлдсэн “Нанжины аюулгүй бүс” гээчийг энэ байгууллага бий болгосон юм.

Олон улсын шүүхийн шүүн таслах ажиллагаа болсон ч гэсэн одоо цагийн Японд түүхийг өөрчлөн бичихийг оролдож байгааг Нанжины үйл явдалтай холбогдуулж хэлэхээс аргагүй. Нанжинд аллага болоогүй, түүнийг дайснууд зохиосон мэтээр өгүүлэх “эрдэм шинжилгээний бүтээлүүд” өнгөрсөн зууны 1970-аад оноос шил даран гарах болжээ.

Японы өнөө цагийн сургуулиудын сурах бичигт Нанжины үйл явдалд зориулсан хэдхэн мөр байдаг бөгөөд түүнд “олон хүний амь үрэгдсэн” гэсгээд л орхисон байдаг аж. Тийм ч учраас тэр цуст явдал, Хятадын талаар Японы явуулж байсан аймаглан устгах бодлогын тухайд одоо цагийн залуус юу ч мэддэггүй байна.

Тэр цагийн Японы эзэнт улс хийгээд түүний зэвсэгт хүчин харгис хэрцгий байдлаараа бүхний гайхлыг төрүүлсэн гэмт хэргийг цөөнгүй үйлдэж байжээ. Олон тооны баримт нотолгоо үлдсэн болохоор Нанжинд үйлдсэн яргаллыг нь хүмүүс мэдэх болсон байна. Тэгвэл Нанжинаас өөр “юмнууд” япончуудад бий аж.

Тэр үед Британийн мэдэлд байсан Сингапурийг 1942 оны хоёрдугаар сарын 15-нд Япон эзэлжээ. Японы эзэн хааны арми энд ирээд юуны урьд олныг хамарсан үндэстэн ястны цэвэрлэгээ хийж, энд байсан хятад иргэдийг алж устгасан төдийгүй амиа алдаж буй хүмүүсийг аврах гэсэн бусад үндэстнийг ч хайр найргүй хядаж байв.

Тэднийг мөрдөн шалгаж, шүүхээр хэлэлцэлгүй пулемётоор шүршиж орхино. Амийг нь хөнөөсөн хүмүүсийн яс тоог одоо хэн ч мэдэхгүй. Сингапурийн болон Английн эрх баригчид болохоор наад зах нь 100 мянган хүн алагдсан гэж үздэг.

Филиппиний нийслэл Манила хотыг гартаа байлгаад байж болохгүй болсоныг Япон ойлгоод 1945 оны эхээр тус хотыг сүйтгэж, хүмүүсийг нь алж эхэлжээ. Ингэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид ер хэнийг ч тэд хайрлаж, харамссангүй. Улаан загалмайн байгууллагын асрагч, сувилагчид ч энэ аллагад өртсөн байна.

Испанийн консулын газрынханд ч ийм гашуун хувь тохиож, 50 шахам хүний заримыг нь ажлынх нь байранд шатааж, заримыг нь гаднах цэцэрлэгт нь жадаар сүлбэж алсан байв. Олон улсын цэргийн шүүхийн үзсэнээр Манилад мөн л 100 мянга орчим хүний амь хөнөөсөн аж.

Японы албан ёсны суртал нэвтрүүлэг энэ бүхнийг одоо хэр нь үгүйсгэсээр байдаг. Өөрийн армийн зэрлэг балмад үйлдлийн төлөө Япон улс хэнээс ч уучлалт хүсээгүй байна.

Р.ЖАРГАЛАНТ


“Мир криминала” сэтгүүлээс авлаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.204 Тэр үеийн улс хоорондын харилцааны соёл, заншил иймэрхүү л байсан шүү дээ!!! Одооны өндөрлөгөөс түүхийг шүүмжлэх амархан л даа.
43.242.243.204 Таны хариулт ..Hitleriin Germany ch bas nohoinoos dor avirlaj baisan shuu. Hun shataana dandaa. Tegehleer Japanuud yugara duthav dee.
  • 2016 оны 02 сарын 25
43.242.243.204 Tuhain ueiin baidal odoogiinhoo shal oor tuvshind baisan ni unen. Gehdee. Yapon bol ali ch niigmiin ued avchiraad harsan yaahiin argagui l yaraglal. Ene yaraglal ni delhiin tuuhend tod moroo uldeesen bas margaangui unen. Yapon yasnii hargis ni bur ilt.Hiisen nuglee huleen gej er baihgui ni denduu buduuleg. Tehed Germaniig hardaa hun torlogtnoos yaaj uichlal guij baigaag bodvol hardag bizdee.Bidnii buruugaa huleedwggui busdad tohohdoo garamtai ni Yapontoi tostei ch yum shig. Onoodor ongorson tuuhiig hen ch buruu zov geed shuugeed baigaa yum mohos minii olj medseneer shuugeed baigaa yum baihgui. Harin hargis burangui baisan bodit zuiliig hej yarij hoishid iim baij bolohgui gedgiig l sanuulaad baina gej oilgood baina. Harin Yapon ni gemt hun gilvelzene gegcheer bodit yargalal hiisnee huleen zovshoorchihvol bishdej meden e geed guriij baigaa hereg.nogoo talaasaa bol bolomj oldvol heniigch ingej hargisalah sanaarhal ni dald nuugdsaar baigaagiin ilrel. Buruu gedgee medeed huleen zovshoorvol dahiad tiim muuhai hargislal hezeech yavuulahgui gesen setgel zuin beltgeltei bolchino bizdeeТаны хариулт ...
  • 2016 оны 02 сарын 24
43.242.243.204 Энэ туйлийн аймшигт явдалийг мартаж болохгуй.Их наран улсын болит туух юм.
  • 2016 оны 02 сарын 24