Их Британийн иргэн “Исламын улс”-ын алуурчин болсон нь

2015 оны 12 сарын 02

Өнөө цагийн хамгийн зард гарсан алуурчдын нэг, Британийн иргэн Жихади Жон нэрээр алдаршсан Мохаммед Эмвазийг алсны хонзонг авах эрс үзэлтнүүдийн хүслийг өдөөснөөс Парист тэд аллага үйлдлээ гэж дэлхий дахины хэвлэлд бичих болов.

Түүнийг нисгэгчгүй онгоцны тусламжаар устгах боломжтой гэж энэ сарын 12-нд Америкийн хүчнийхэн тооцсон аж.

Ээлжит нэгэн олзлогдогчийн толгойг авах үедээ Эмвази гэгч энэ этгээд “Танай пуужингууд манай хүмүүсийг устгаж байхад бидний хутга танай хүмүүсийн хоолойг хэрчиж байх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандаж хэлсэн байдаг.

Ийм бичлэгийг хааяагүй цацаж, тэр нь алан хядагч “Исламын улс”-ын нэрийн хуудас болсон юм. Хар хувцастай хүн британи аялгатай хазгайдуу англи хэлээр өшөөгөө гарцаагүй авна хэмээн заналхийлж байх нь шинэ ариун дайны бэлгэ тэмдэг гэгдэх болж байна.

Жихади Жоныг илрүүлж устгах нь Өрнөдийн тусгай албадын нэр төрийн хэрэг болов. Энэ ажилд Америкийн ХМТ, Английн МИ-5, Скотланд-Ярдын ажилтнууд ханцуй шамлан орлоо. “The daily telegraph” болон “National post” сонинуудад бичиж байснаар бол дэлхий даяар цацсан цахим бичлэгийг судлаад шинжээчид түүний нуруу, гарынх нь алган дээрх шивээс, дууны өнгө, хувцсыг нь дуурайлгаж болно гэж үзэв.

Зэвсгийн мэргэжилтнүүд түүнийг хутгаа хаанаас авсан байж болохыг, цаана нь харагдаж байгаа газар орны нь байдлаар тэрбээр цаазлах үйлдлээ хаана гүйцэтгэсэн байж болохыг тогтоох гэж оролдов.

Нэрд гарсан ариун дайнч Адель Абдель Баригийн хүү Адель Абдель-Мажид Абдель Бари гэгч Жихади Жоны дүрээр гарч ирсэн байх гэх таамаглал хэвлэлд гарах болов. Энэ залуу мөн л Лондонд амьдарч байгаад “Исламын улс”-ын эгнээнд тулалдахаар Сири рүү явсан байлаа.

Цахим ертөнцийнхний дунд тэрбээр “яруу найрагч, дууны үг зохиогч Жинни” хэмээх реппер гэгддэг байж. Эцэст нь нууцлаг алуурч чухам хэн гэгч болохыг “The Washington post” хоёрдугаар сарын 26-нд зарлалаа.

Мохаммед Эмвази 1988 оны наймдугаар сарын 17-нд Кувейт улсын Эль-Жахра хотод төржээ. “The Guard-ian” сонинд бичсэнээр бол ирээдүйн алан хядагчийн гэр бүл 1993 онд Их Британид нүүн ирж, дүрвэгчдийн статус авах гэж гурван жил хүлээсэн байна.

Эцэг нь такси барьдаг байсан ч энэ айл дүрвэгчдэд олгодог тэтгэмжээр амь зуух хүсэлтэй байжээ. Ийм хүмүүст зориулж хатан хааны сангаас 400 мянган фунт зарцуулж байлаа.

Мохаммед 1995 онд гэрээсээ холгүй байх сургуульд оров. Түүнийг мэдэх хүмүүсийн яриагаар бол томоотой, дөлгөөн хүүхэд байсан аж. Гэртээ арабаар ярьдаг, сүмд байнга очдог ч эднийх гаднаас нь харахад британи  маягаар л аж төрж байв. Ангидаа энэ хүү ганцаар лалын шашинтан байлаа. Арван настайдаа түүний бөглөсөн анкет хадгалагдаж үлджээ.

Ирээдүйн Жихади Жон хөх өнгөнд дуртай, сармагчинд хайртай, “Симпсоныхон” гэдэг хүүхэлдэйн кино үзэх, чипс идэх дуртай байж. 20 жилийн дараа “хөлбөмбөгчин” болсон байхаар өөрийгөө төсөөлдөг байв. "Өдрийн завсарлагаар тэр хөлбөмбөг тоглодог байсан.

Ийн тоглож байхдаа англиар шинэ үг, хэллэг цээжилнэ. Бусад хөвгүүдийн л адил довтлогч болох хүсэлтэй. Сурлагаар бусдаас ялгарах юмгүй ч спорт сонирхдог, олонд нэлээд танил хүү байсан”. Түүнтэй нэг ангид байсан хүүхэд ийн ярьсан байдаг.

Нэг удаа тоглож байгаад Эмвази төмөр шон толгойгоороо хүчтэй мөргөж, зургаан долоо хоног үзэгдэхээ больсон гэнэ. Ийнхүү тархиа гэмтээснээс тэрбээр ихэд өөрчлөгдсөн аж. Эмвазигийн сургуулийн нэг найз нь ингэж ярьсан байна.

Ялангуяа Вестминстерийн их сургуульд орсноос нь хойш зан ааш нь эрс өөрчлөгдсөн байна. Тэрбээр янз бүрийн сүмд очиж, “Аль-Кайда”-гийн гишүүн Билал аль-Биржавийн нөлөөнд автах болжээ. Үдэшлэгт согтуу ирдэг, хар тамхи татдаг, ангийнхантайгаа байсгээд зодолддог болсон аж.

Лондонд лалын шашинт эрс үзэлтнүүдийн жагсаалд оролцох ч болж. Түүний үзэл бодол өөрчлөгдөхөд мөнөөх Билал аль-Биржави нөлөөлсөн нь гарцаагүй. Аль-Биржави 2012 онд нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж амиа алджээ. Оюутан байсан залуу “The Daily mail” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа, үзэл бодол нь лалын дайчдын зүгт өөрчлөгдөх бүх нөхцөл их сургуульд байсан гэж хэлсэн байдаг.

“Нэгэн удаа би лалын шашинтнуудын уулзалтад очтол есдүгээр сарын 11-ний үйл явдалд талархаж алга ташиж байсан”. Түүний хэлснээр бол эндхийн лалын шашинт эрс үзэлтнүүд оюутнуудыг өөрийн талд татахыг гол зорилгоо болгодог байжээ. Их сургуулиа төгсөж, программч мэргэжилтэй болоод Эмвази нөхдийн хамт улмаар Сомали улс руу нэвтрэх зорилгоор Танзани руу явжээ.

Гэвч түүнийг Танзанид оруулалгүй Нидерланд руу явуулчихав. Алан хядах ажиллагаанд хилсээр буруутгагдсан хүмүүсийг хамгаалах ажил эрхэлдэг CAGE байгууллагад Мохаммед хандан захидал бичиж, өөрийг нь “Аш-Шабаб” гэдэг бүлэглэлийн алан хядагчидтай нийлэх гэж оролдсон хэмээн буруутгаж Британийн Сөрөг тагнуулын алба байцаасан хэмээн “ховлосон” байна.

Түүний ярьснаас үзвэл, гэрт нь болон сэтгэлтэй бүсгүйнд нь цагдаа нар ирснийг Лондонд буцаж ирээд мэджээ. Сэтгэлтэй бүсгүй нь үүнээс болж айж эмээгээд түүнтэй суухаас татгалзав гэнэ. Тэгэхлээр нь Мохаммед эрх баригчдын мөрдлөгөөс мултрахын тулд Кувейтэд очихоор шийдлээ. Нэг жил болоод эцэг, эхээ эргэхээр Лондонд ирэв.

Хитроугийн нисэх онгоцны буудал дээр сөрөг тагнуулын офицер “сахлыг нь тэмтэрч үзээд”, хана руу харуулж байгаад нэгжиж, ямар зорилгоор гадагш явсан тухай нь сонирхсон аж. Түүнийг Кувейт рүү дахиад явуулсангүй. Найз нөхдийнх нь ярьснаас үзэхэд, Мохаммед энэ үед л Сирийн тухай сэтгэл хөдлөн ярьдаг, Ерөнхийлөгч Башар Асадын дайснуудтай ойртох хүсэлтэйгээ нуудаггүй болсон байжээ.

Мохаммед эцэг эхийнхээ зөвлөснөөр нэрээ сольж, Кувейт рүү гарах гэж 2013 онд дахин оролдоод бас л чадсангүй. Хэд хоногийн дараагаас тэрбээр сураг тасарснаа Сирид очсон нь удалгүй тодорхой болсон байна. Сирид Эмвазитай уулзаж, нэрийг нь хэлэхгүй байхаар тохиролцож байж Британийн хоёр эмч түүнтэй ярилцахад, тэрбээр эхлээд алан хядагчдын “Жабхат ан-Нусра” байгууллагад элсэхээр төлөвлөж байжээ.

Гэлээ ч Эмвази “Исламын улс”-ын эгнээнд орж, хурдан “өөдөлсөн” аж. Халифат гэж өөрийгөө тунхагласан бүлэглэлийн нийслэл гэгддэг Ракка хотод британи гурван хүний хамт шоронгийн харгалзагч хийх болов. Англи аялгаар ярьдгаас нь болж, “Битлз” хамтлагийнхны нэрээр Жорж, Ринго, Пол, Жон гэж хоригдлууд тэднийг нэрлэх болжээ.

“Битл”-үүд хамгийн үнэ цэнэтэй хоригдлууд гэгддэг Өрнөдийн орнуудаас олзлогдсон, хулгайлагдсан хүмүүсийг харгалзаж байлаа. Шоронгийн хүмүүс хоригдлуудад маш хэрцгий хандана. Цахилгаанаар цохиулж, ус хэрэглэн элдвээр тамлаж, зарим тохиолдолд зүгээр л буудаж орхино.

Тэндхийн нэг хоригдол Жихади Жон (Эмвази)-д хэрхэн тамлуулснаа “Тэрбээр намайг босгоод өөртэйгөө танго бүжиг хийхийг албадсан. Намайг зодно гэж би айж байлаа. Тэгтэл намайг шорон дотуур явуулав. Тэгснээ түлхэж унагаад зодож гарснаа хамрыг чинь хэсэг хэсгээр тайрч хаяна гэж заналхийлсэн” гэж ярьсан байдаг.

Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрөхөд Эмвази гэж хэн болох нь тогтоогдож, цахим бичлэгт дүр бараа нь харагдахаа больжээ. Жихади Жоны нэр хүнд эрс буурч, хүчирхэг зандалчин гэгдэхээ байв. Түүний үхэл ч “Исламын улс”-ын байлдах хүчин чадалд нөлөөлсөнгүй.

Гэхдээ өөрийгөө тусгаар улс гэж зарласан алан хядагчдын нэг гол зэвсэг болсон олныг хамарсан суртал ухуулгын кампанит ажилд нь яриангүй томоохон хохирол учирсан.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.184 Ehnii zurag Emwazi bish shuu. Buruu sejiglej bsn hun ni bn.
202.179.20.211 нээрээ юу ч ойлгосонгүй ээ
59.153.113.31 Nairuulga muu bna mash muu
202.9.41.222 oilgohiig oroldloo
202.21.106.145 арай л гэж хагас дутуу ойлголоо бичиглэлийн терорист сэтгүүлчээ.
202.180.220.86 Hogiin yum be uyu biched bgan yamarch utga awtsaldaagui zuger barag google translate hiitsiin bishu hairan tsag!!!!
180.149.78.27 Гадны эх сурвалжын орчуулга бололтой. Ийм ч зүйл нийтлэх гэж. Үгийн сонголт, өгүүлбэрийн найруулага гэж авах юмгүй, жинхэнэ холион бантан хутгажээ.Mongolnews.mn -д эмгэнэл илэрхийлье.
112.72.11.102 Ямар ч юм ойлгосонгүй юугаа бичсэн юм модон орчуулга л бна даа
59.153.113.13 Yasanch oilgomj muutai bichdeg yum be Shorongiin khargalzagch l baisan yum uu Nogoo bichlegee khutga barij gardag ni khezee yum be
126.116.62.23 эрс гэдгээ тэрс-ээр сольчихсон бол тун сайхан нийтлэл болох байжээ