Путин, Обама хоёр Парист уулзав

2015 оны 12 сарын 01

Цаг уурын асуудлаар Парист болж буй Бага хурлын хүрээнд Орос, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар уулзсан байна. Тэдний яриа хаалттай    нөхцөлд болжээ.Хоёр удирдагч уулзах тухай хүсэлтийг Америкийн талаас тавиагүй ч, уулзалт болохыг үгүйсгэхгүй. Урьдчилан төлөвлөөгүй ийм уулзалт Туркийн Анталья хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиосон гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлж байсан юм. Түүнчлэн Францын Ерөнхийлөгчийг зоог барих үеэр ч богино хугацаанд “босоо” уулзаж болохыг Ушаков бас үгүйсгээгүй. Харин Парисын Бага хурлын хүрээнд Оросын Ерөнхийлөгч Туркийн Ерөнхийлөгчтэй уулзахгүй гэдгийг Кремль онцолсон. Туркийн тал болохоор уулзаж яриа хөөрөө хийхэд бэлэн гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн.Өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн Парисын Бага хуралд оролцохоо 150 шахам улсын төр, засгийн тэргүүн нар нотолсны дотор Путин, Эрдоан нар орж буй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД