Хиллари Клинтоны цахим шууданг ил болгож байна

2015 оны 12 сарын 01

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтоны хувийн цахилгаан шуудангийн 5000 гаруй хуудас бичлэгийг Төрийн Департамент нь даваа гаригт олны хүртээл болгов. Түүнд хатагтай Клинтоны явуулсан хийгээд түүнд ирүүлсэн бичиг, захидал орсон байна. Америкийн хэвлэлүүд мэдээлж буйгаас үзвэл түүний ердөө зургаан хувь нь нууцлахуйц агуулгатай байв.  

Департаментынхаа ажилтнуудтай харилцсан Хилларигийн захидлаас гадна Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, хамт ажиллаж байсан Америкийн нэрд гарсан улс төрийн технологич Сидней Блюменталь, нөхөр Билл Клинтон нартай харилцсан цахим бичиг үүнд нь орж буй аж.Хиллари Клинтоны цахим бичиг, захидалтай холбоотой хэл ам энэ оны гуравдугаар сард дэгдсэн аж. Энэ хүн хувийн шуудангийн хайрцгаа албан ажлынхаа зориулалтаар ашиглаж байсан гэх мэдээлэл Вашингтоны гайхлыг төрүүлж, дотоод аюулгүй байдлын журмыг ноцтой зөрчсөн гэж Төрийн нарийн бичгийн дарга асныг сөрөг хүчин нь буруутгах далим болсон билээ.