БРИКС-ийн мэдээллийн хэрэгслүүдийн удирдлага уулзаж байна

2015 оны 12 сарын 01

Алан хядах ажиллагаа, эдийн засгийн хямрал, хоёрдмол агуул­га­тай улс төр болон дэлхий ертөн­цөд өнөөдөр болж буй ноц­той явдлуудын эсрэг хэвлэл, мэдээл­лийн хэрэгслүүдийн харилцан ажил­ла­гааг хүчтэй болгох асуудлыг өчигдөр Бээжинд нээгдсэн БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ)-ийн орнуудын  мэдээллийн анхны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж  байна. Түүнд дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг, түргэн хөгжиж буй эдийн засагтай орнуудын мэдээллийн томоохон агентлаг, телерадио компани, со­нин, цахим сүлжээний удирдлага орол­цож буй аж. Тэднийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн байнгын хорооны гишүүн Лю Юньшань хүлээн авч уулзжээ.