Кубын дүрвэгсдийг саатуулжээ

2015 оны 12 сарын 01

Куба, Америкийн эргийн хооронд Флоридын хоолойд гар хийцийн завиар явж байсан Кубын дүрвэгсдийг Америкийн эргийн хамгаалалтын алба саатуулжээ. Тус хоёр улсын хооронд дүрвэгсдийн асуудлаар ээлжит яриа болж байхад энэ үйл явдал болсон аж. Сүүлийн хэдэн өдөрт Америкийн тал Америкт очих гэж явсан 108 хүнийг Кубад буцааж өгсөн байна. Америкт очиж чадсан куба хүн бүрийг газар нутаг дээрээ хууль ёсоор амьдран суухыг АНУ зөвөөрч буй ч далай тэнгист явж байхад нь саатуулна гэдэг огт өөр явдал юм. Усаар дамжин Америкт очихыг хичээдэг куба хүн олон мянга байгаа аж.