Турк, Хятад консорциум байгуулав

2015 оны 12 сарын 01

Оросын нутгаар дайруу­лах­гүй­гээр Хя­та­даас Европ руу ачаа тээвэрлэх кон­сорциумыг Казахс­тан, Азер­бай­жан, Гүрж улсуудтай хамтран Хятад, Турк хоёр бий болголоо. Энэ тухай баримт бичигт өнгөрсөн сарын 28-нд Истанбул хотод гарын үсэг зуржээ. Түүнийг үүсгэн байгуулагч нь болоход бэлнээ Хятадын “Michgeng logistiks”, Казахстаны “КТЖ экспресс”, “Азер­байджанское Капсийское морс­­­­кое пароходство”, “Караван ло­жис­тикс”, Гүр­жийн “Trans сaucasus terminals” ком­па­ниуд илэр­хийлжээ. Тус кон­сор­циумд Турк улс холбогч гишүүний үүрэг гүйцэтгэх юм байна.Энэ төслийн хүрээнд ирэх онд Гүржээр дамжуулан Хятадаас Турк, Европын чиглэлд эхний хэдэн мянган тонн барааг тээвэрлэх аж. Мөн Ук­раинаар дамжуулан Умард болон Зүүн Европ руу ачаа зөөхөөр төлөвлөж буй юм байна. Туркийн барааг Орос руу гаргах хэм­жээ эрс буурлаа гэж урьд нь мэдээлж байсан юм.