Япон халим агнахаа үргэлжлүүлнэ

2015 оны 11 сарын 30

Өмнөд туйлд эрдэм шинжилгээний ажил хийхээр тусгай зөвшөөрөл авч чадвал өнгөрсөн онд НҮБ-ын Гаагийн шүүх хориглосныг үл харгалзан энэ сард эхэлсэн 2015 оны улиралд халим агнахаа Япон үргэлжлүүлэх гэнэ. Хоёр өдрийн өмнө болсон далай тэнгист халим агнах асуудал эрхэлсэн олон улсын комиссын хурлын хэлэлцсэн гол асуудал чухам энэ байв. Австрали, Шинэ Зеландын байгаль хамгаалагчид халим агнахыг бүрмөсөн хориглохын төлөө байдаг. Олон улсын холбогдох конвенц ч олз ашиг олох  зорилгоор халим агнахыг хориглодог. Тэгвэл халимыг эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн 1987 оны олон улсын гэрээний хүрээнд Япон улс үйл ажиллагаагаа явуулж буй юм.

Шинээр тавьж буй шаардлагаар бол судалт халим 333 ширхэгээс илүүг агнаж болохгүйн зэрэгцээ тэнгисийн усны амьтны аймгийн талаар судалгаа шинжилгээний ажил хийх ёстой аж.