Дээрэмчдийг устгажээ

2015 оны 11 сарын 29

Бууж өгөхөөс татгалзсан зэвсэглэсэн бүлэг хүнийг хууль сахиулагчид гал нээж байж аюулгүй болгож авсан байна. Уг үйл явдал өчигдөр Оросын Дагестаны уулархаг нутагт болжээ. Тэд нь “Исламын улс”-д зүтгэхээ тангарагласан, орон нутгийн дээрэмчдийн бүлгийн толгойлогч, улсын хэмжээнд эрэн хайж байсан, нууц байдалд байдаг, лалын дайчдын талд Сирид тулалдаж яваад эргэж ирсэн Махмуд Махмудов, Роберт Меликов, Гасан Ма­ме­дяров нар байжээ. Энэ эт­гээдүүдийг биенесмэнүүдийг айлгаж сүрдүүлж их хэмжээний мөнгө авах, хууль хяналтын бай­гууллагын ажилтнууд хийгээд иргэдийн амь насыг бүрэлгэх зэрэг хэрэг цөөнгүй үйлдсэн аж. Тэдэнтэй буудалцсан газраас галт зэвсэг, сум хэрэгсэл, гар хийцийн дэлбэрэх бөмбөг, төхөөрөмж, эм тариа, хүнсний зүйл олдсон байна. Дагестанд “Табасаранын”, “Сулейман-Стальс­­кийн” гэх мэт дээрмийн бү­лэг цөөнгүй байдаг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД