Газар дээрх байлдааны ажиллагаанд оролцохоос зарим улс түдгэлзэж байна

2015 оны 11 сарын 29

Дүрвэгчдэд үзүүлэх хү­мүүн­­лэгийн тусламжаа өр­гө­жүүлнэ гэж Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ясү­хиса Кавамүра мэдэгдлээ. “Ис­ламын улс” бүлэглэлийн эс­рэг олон улсын эвсэлд Япон улс орох бодолгүй байгаа аж.

“Исламын улс”-ын эсрэг одоо­гоор нэгдсэн фронт байх­гүй, тус бүлэглэлтэй Сири, Иракийн Засгийн газрын цэрэг, АНУ-ын  тэргүүлсэн олон улсын эвсэл, Курдууд болон Ливан, Иракийн шийт үндэстний сайн дурынхан л тулалдаж буй аж.

Сирид газар дээр байл­дааны ажиллагаанд оролцох боломжийг авч үзэж болох ч энэ талаар манай улсын эрх баригчид ямар нэг хү­сэлт хүлээж аваагүй байна гэж Болгарын Батлан хам­гаа­лахын сайд Николай Ненчев мэдэгд­жээ. Газар дээр байлдааны ажиллагаа явуу­лахгүйгээр Си­рийн хямралыг шийдэхгүй гэж тэрбээр үзэж байна. Сири дэх ажиллагаанд орол­цуулахаар Герман улс 1.2 мянган цэргийн алба хаагчаа явуулах боломжтой гэж үзэж буй аж. Тэгэхдээ энэ нь байлдааны ажиллагаанд орол­цоно гэсэн үг биш, алан хядагчдын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх тухай яриа юм гэж Германы Батлан хам­гаалахын сайд хатагтай Урсула фон дер Ляйен тодруулжээ. Уг асуудлыг энэ долоо хоногт парламент нь хэлэлцэх юм байна.Тэгвэл Сирид газар дээр байлдааны ажиллагаа явуул­бал Британийн цэргийнхэн түүнд оролцох талаар ярил­цаа­гүй байгаа гэж Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь өнгөрсөн бямба гаригт хэлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД