“Турк бидэнд үгүйлэгдэхгүй”

2015 оны 11 сарын 26

Туркээс хүнсний ногоо, жимс авахаа больсноор Оросын ХАА-н бүтээгдэхүүний зах зээлд ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж сайд Александр Ткачёв нь үзэж байна. Манай зах дээр Турк байгаа эсэх нь бидэнд анзаарагдахгүй гэж тэрбээр хэлжээ. Орост гаднаас орж ирж буй хүнсний ногооны 20 хувь нь Туркт ногддог аж. Туркийн орон зайг Иран, Азербайжан, Узбекистан, Марокко, ӨАБНУ, Аргентин нөхнө гэж Ткачёв хэлсэн байна. Сайдын хэлснээс үзвэл Оросоос үр тариа худалдаж авдаг хэм­жээ­гээ­рээ Турк улс Египетийн дараа ордог юм байна. Энэ жил тус улс 3.5 сая тонн үр тариа авсан нь Оросын экспортын бараг 12 хувь болжээ. Энэ зах зээлийг Орос алдлаа гэхэд Ойрхи Дорнод, Африкийн орнууд нө­хөж орхино гэж сайд Ткачёв тодруулжээ.Туркт хүнсний барааны хориг тавьсныг Орос албан ёсоор мэ­дээ­лээгүй байна. Су-24 онгоцыг нь сөнөөсний хариу болгож авах ар­га хэм­жээ­нүүдийн нэг хувилбар энэ байж болох талаар улс төрийн хү­рээнд ярьж буй аж.