Хэн буруутай вэ

2015 оны 11 сарын 26

Оросын Су-24 онгоцонд то­хиолд­сон явдалтай холбогдуулан Европын аюулгүй байдал сахиулах журмыг нягт­лах шаардлагатай болсныг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Одоо баримталж буй журмыг хуучирсан гэж үзэж буй юм байна. Энэ бол шинэ хүйтэн дайн  биш, дохио юм гэж тэрбээр хэлсэн байна.

Туркийн армийн Ерөнхий шта­бын нотолж буйгаар Оросын он­гоц агаарын хилийг нь зөрчсөн бө­гөөд Туркийн талаас үүнийг 10 удаа анхааруулсан гэнэ. Уг онгоц хаа­на­хынх болохыг мэдээгүй аж. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоан хилээ хамгаалж Оросын онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдсэн. Тэгвэл онгоцыг Сирийн нутаг дэвсгэрт байхад нь довтолсон, Туркийн хилийг зөрчөөгүй, ямар нэг анхааруулга, дохио хүлээж аваагүй гэж Оросын Батлан хамгаалах яам үзээд байгаа.

Туркийн зэвсэгт хүчний ерөнхий штабаас цацсан цахим бичлэгээс үзвэл англи хэлээр хэн нэгэн хаана­хынх болох нь тодорхойгүй онгоцны ба­гийнханд “Туркийн Агаарын цэр­гийн хүчний жижүүр ярьж байна. Та бүхэн Туркийн агаарын хилд дөхөж ирлээ. Чиглэлээ даруй өмнө зүг рүү өөрчил” хэмээн хэлж байв. Арван удаа ийн хэлэх бүртээ тус онгоц Туркийн хилд хэр ойртож байгааг анхааруулсаар байжээ. Гэтэл Су-24-ийн нисгэгч болохоор “туркууд ямар нэг юм анхааруулаагүй, холбогдоогүй” гээд байгаа аж. Осол болсон газар орны байдлыг гарын таван хуруу шигээ мэднэ. Оросын  онгоц Туркийн агаарын хилийг нэг секунд ч зөрчөөгүй гэж тэрбээр хэлсэн байна.

Оросын сөнөөгдсөн онгоцны жолоочтой сэтгүүлчид уулзжээ. Түүний ярьснаар бол Туркийн талаас холбогдох ямар нэг анхааруулга өгөөгүй гэнэ. “Оросын бөмбөгдөгч, Туркийн сөнөөгч онгоцны хурд ямрыг хүмүүс мэдэхгүй биш. Анхааруулга өгье гэж үнэхээр хичээсэн бол Туркийн онгоц  зэрэгцэж ирээд өөрийгөө харуулах боломжтой. Пуужин гэнэт онгоцны маань сүүлийг оносон. Пуужинд оногдох хүртэл онгоцныхоо нислэгийг бид бүрэн хянаж байсан. Өөрийгөө хаана яваа, хил хаана байгааг бид зураг дээр ч, газрын баримжаагаар ч сайн мэдэж байсан. Нэг бус удаа байлдааны нислэг хийж байсан болохоор газар орноо сайн мэднэ” гэж тэрбээр хэлжээ. 12 цаг тусгай ажиллагаа явуулж байж “дайсны” ар талд буусан түүнийг олж “Хмеймим” бааз дээр авчирчээ.Орос, Туркийн харилцаа цаашид муудах явдлыг гаргуулахгүйн төлөө дэлхийн гүрнүүд хамтран чармайх ёстой гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Германы Канцлер Ан­гела Меркельтэй уулзсаныхаа дараа, Москва руу мордохынхоо өмнө мэдэгдлээ. “Исламын улс”-ын эс­рэг тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулахыг тэрбээр Германд уриалав.