Гурван “чөтгөр”

2015 оны 11 сарын 26

Ираны дээд зиндааныхан дунд нэвтэрч орохын тулд ор хөнжлийн явдал, мөнгө, Өрнөдийн амьдралын хэвшлийг АНУ ашиглаж байна гэж Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи цагдаагийн байгууллагын ажилт­нуудтай уулзахдаа хэлсэн бай­на. Түүний үзэж буйгаар эдгээр оролдлогоо нийгмийн дээд хэс­гийн­хэн, нөлөө бүхий хүмүүс, чухал шийд­вэр гаргадаг өндөр албан ту­шаалт­нууд руу чиглүүлж байгаа аж. Тийм учраас аюултай гэж тэр­бээр анхааруулжээ. Өнгөрсөн дол­дугаар сард цөмийн асуудлаар тохи­ролцоонд хүрснээр Иран, Аме­ри­кийн харилцаа дулаарсан мэт байгаа ч 1979 оны лалын хувьсгалын улс төрийн удирдагч Рухолл Хом­ей­нийн хэлснээр Тегеранд АНУ-ыг “Том чөтгөр” гэж нэрлэсээр байгаа юм байна. Хомейни Оросыг “бага”, Из­­раилийг “жижиг” чөтгөр гэж нэр­лэж байв.