Хоригт хамрагдсан хүмүүсийн тоонд Илюмжинов оржээ

2015 оны 11 сарын 26

Сирийн Засгийн газрыг дэмжиж, Да­мас­кийн хэрэгцээг хангахын тулд “Исламын улс”-ын алан хядагчдаас нефть худалдаж авахад нь тусалсны учир Олон улсын шат­рын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюм­жиновыг хориг тавьсан хүмүүсийнхээ тоонд АНУ-ын Сангийн яам оруулсан бай­на. Энэ шийдвэрт “Русский финансовый альянс” банк, “Хадсотрейд” компани бас хам­рагд­жээ. Мөн Сирийн хоёр иргэн, тэдэнтэй хол­боо­той Сири, Кипр, Белизийн дөрвөн ком­пани өртсөн аж.