Америкчууд алдаа гаргасан байв

2015 оны 11 сарын 26

Афганистаны Кундуз хо­тод “Хил хязгааргүй эмч нар” хэмээх олон нийтийн бай­гуул­ла­гын эм­нэлгийг Америкийн Агаа­рын цэр­­гийн хүчний он­го­цууд бөм­бөгд­сөн хэргийг шал­гаад дүгнэлт гаргажээ. Аф­га­нистан дахь олон ул­сын хүчний ко­манд­лагч, ар­мийн генерал Жон Кэмпбелл Пен­та­гонд болсон хэвлэлийн ба­га хурлын үеэр мэдэгдэхдээ, Аме­ри­кийн цэргүүд тус эмнэлэгт санаа­тайгаар хэзээ ч цохилт өгөхгүй гэж хэлсэн байна. Уг явдлыг “эмгэнэлт тохиолдол” гэж гене­рал үзээд, үүнд хүр­гэсэн хэд хэдэн шалтгаан бай­хыг үгүйс­гэсэнгүй. Юуны урьд эм­нэлгийг өөрсдийн гол бай болгосон Үндэсний аюулгүй байдлын газрын байшинтай Америкийн цэргүүд андуурсан аж. Цохилт өгөх ёстой дайчид уг байшинд нуугдаж байжээ. Цаа­шил­бал, цохилт өгсөн АС-130 онгоцны автомат санамжид байг нь буруу заагаад өгчихсөн байж. Гуравдугаарт энэ алдааг цохилт өгч эхлээд 12 минут өнгөрч бай­хад командлалдаа мэдэгдсэн бай­на. Алдаа хийснээ командлал ойл­гоход дахиад 17 минут шаар­даг­даж, тэр үед довтолгоон нэ­гэнт дууссан байв.

Алдаа гаргасан цэргийн ал­ба хаагчийг чөлөөлсөн гэж гене­рал Кэмпбелл мэдээлжээ. Ан­дуурч эмнэлгийг бөмбөгдсөн хэ­рэг явдал өнгөрсөн сарын 3-нд болсон юм. Бөмбөгдөх үед тэнд 100 гаруй өвчтөн, 80 эмч байжээ. Энэ алдааны төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дөрөв хоногийн дараа “Хил хязгааргүй эмч нар” бай­гууллагын ерөн­хий­лөгч Жо­ан­на Люгээс уучлалт хүсэж, Аме­рикийн Агаарын цэр­гийн хүчин алдаа гаргасныг Пе­нта­гоны тэргүүн Эштон Картер хүлээн зөвшөөрч, уг эмгэнэлт явдлын шалт­гааныг тогтоохын төлөө боломжтой бүхнийг хийж, буруутанд хариуцлага хү­лээл­гэ­хээ амласан юм.