Талибууд аллага үйлджээ

2015 оны 11 сарын 25

Афганистаны “Талибан” хөдөлгөөний дай­чид Молдавын нисдэг тэрэгний ба­гийн­хан болон түүгээр зорчигчдыг олзолж авсан байна. Молдавын Дотоод хэргийн сайд Олег Баланы ярьснаас үзвэл, талибууд өөрсдийн хяналтад байдаг Фарьяб мужид нисдэг тэрэг рүү галласнаас аргагүйн эрхэнд газардсан аж. Түүнд багийн гурван гишүүнээс гадна Афганистаны 18 хүн сууж явжээ. Тэднээс гурав нь бууны суманд өртөж, бусдыг нь тали­бууд хаашаа ч юм бэ аваад явчихаж.Молдавын Батлан хамгаалах яамны мэдээлснээс үзвэл иргэний тээврийн  зо­риу­лалттай нисдэг тэрэг байсан бөгөөд эн­хийн үүрэг гүйцэтгэж явжээ. Нислэгийн ба­гийн гурван хүний дотор Молдавын ир­гэн байхгүй гэнэ. Одоогийн байдлаар Аф­га­нистан дах НҮБ-ын энхийг эрхэмлэгч хүч­ний мэдэлд Молдавын хувийн компанийн до­лоон нисдэг тэрэг байдаг аж. 2009 оны долдугаар сард Афганистанд Молдавын Pecotox Air компанийн Ми-26 нисдэг тэрэг унажээ. Түүнийг молдав хүмүүс жолоодож, Ук­раины зургаан иргэн сууж явсан юм.