Туркийн шинэ Засгийн газар бүрэлдэв

2015 оны 11 сарын 25

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг мягмар гаригт батлав. Түүний бүрэлдэхүүнд зөвхөн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөл орсон байна. Ерөнхий сайдын орлогчийн суудалд Тугруп Тюркеш, Мехмед Шимшек, Ялчын Акдоган, Нуман Куртулмуш, Лютфи Эльван нар очсон аж. Гадаад хэргийн яамыг Мевлют Чавушоглу, Дотоод хэргийн яамыг Эфкан Ала, Батлан хамгаалах яамыг Исмет Йылмаз, Эрчим хүч, байгалийн нөөцийн яамыг Ерөнхийлөгчийн хүргэн Берат Албайрак толгойлох болсон байна. Эд энэ долоо хоногт мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа итгэл үзүүлэх эсэхийг Парламент нь шийднэ.