Тунист онцгой байдал зарлалаа

2015 оны 11 сарын 25

Саяны мягмар гаригийн орой Ту­нисийн Төрийн тэргүүний хам­гаа­лаг­чид сууж явсан автобусыг дэлбэлж наад зах нь 12 хүний амь үрэгд­сэнээс Ерөн­­хийлөгч Бежи Каид эс-Себ­си улс орон­доо 30 хоногийн хугацаатай онц­гой байдал зарлав.Дэлбэлэх үйлдлийг амиа золиослогч хий­сэн аж. Үүнээс өмнө энэ сарын 17-нд томоо­хон алан хядах ажиллагаа үйл­дэх гэж байсныг Тунисийн эрх бариг­чид илрүүлж, сэжигтэй 17 хүнийг барив­чилжээ. Тэд тус улсад эмх зам­ба­раагүй байдал бий болгож, чухал ач холбогдолтой дэд бүтцийн объект, зо­чид буудлууд, цагдаагийн хэсгүүд, улс­төрч­­дийг онилсон байжээ гэж Дотоод хэр­­гийн сайд Рафик Челли мэдэгдсэн байна. Гэмт этгээдүүдийг Ливи, Сирид бэлт­гэ­сэн бөгөөд дайралтаа эхлэх тушаал ирэхийг хү­лээж байсан аж.

Энэ оны зургадугаар сарын 26-нд Сус гэдэг хотын таван одот зочид буудлын дэр­гэдэх усны эрэг дээр амарч байсан жуулчид руу довтолж 38 хүний аминд хүрч, 40 орчим хүн шархдуулсан аймшигт явдал Тунист тохиосон юм. Амь үрэгдсэн хү­мүүсийн ихэнх нь англичууд байв. Энэ хэргийг үйлдэгч 1992 онд төрсөн Сей­фуддин Ар-Резка гэгч цагдаа нарын суманд өртөж амиа алджээ. Уг явдлын эзэн гэдгээ “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байдаг.