Аюулгүй байдлын дэглэмийг сунгажээ

2015 оны 11 сарын 24

Брюссель хотод тогтоосон аюулгүй байдлын хамгийн дээд дөрөвдүгээр зэргийн дэглэмийг нэг долоо хоногоор сунгаж буйгаа Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель зарлалаа. Энэ хүрээнд тус хотод олныг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглож, харуул хамгаалалтыг чангалжээ. Сургууль, метрог өнөөдөр нээх юм байна. Брюссель хотод хоёр хоногийн өмнө алан хядагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулж 16 хүн баривчилжээ.