Грект бөмбөг дэлбэлэв

2015 оны 11 сарын 24

Грекийн нийслэл Афин хотын төвд, Бизнесийн холбооны байрны хажууд, Парламентын ордноос холгүй Синтагма талбай дээр мягмар гаригийн шөнө бөмбөг дэлбэрсэн байна. Түүнийг Бизнесийн холбооны байрны орох хаалганы дэргэд үүргэвчинд  хийгээд тавьсан байжээ. Дэлбэрэхээс нь хагас цагийн өмнө нэг сонины газар руу хүн утасдаж ийм үйлдэл хийх гэж буйг дуулгасан байна.

Эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байгаа Грект банкны эзэн, улстөрчид рүү дайрч довтлох нь цөөнгүй болоод буй аж. Гэхдээ Алексис Ципрас Ерөнхий сайд болсноос хойш энэ удаагийнх анхных нь юм. 2011-2012 онд төсвийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал Синтагма талбай дээр тэмцэл болж байжээ.