Сирид бөмбөгдөгч онгоц сөнөөв

2015 оны 11 сарын 24

Турктэй залгаа хилээс нь холгүй газар Сирийн нутагт нэгэн бөмбөгдөгч онгоц сөнөөжээ. ТАСС мэдээлснээр бол түүний  хоёр нисгэгч нь онгоцноосоо үсэрч амжсан аж. Хаанахын онгоц болохыг нь мэдээлсэнгүй. Нисгэгчдийн нэгийг Туркийн хүчнийхэн баривчилж, нөгөөг нь эрж байгаа аж. Тэгвэл Оросын Су-24 онгоц Сирид сөнөснийг Батлан хамгаалах яам нь өчигдөр  мэдээлэв. Уг онгоц 6000 метрийн өндөрт байжээ. Урьдчилсан байдлаар нисгэгчид нь онгоцноосоо үсэрсэн гэж үзэж буй аж.

Туркийн агаарын хилийг зөрчсөн Оросын онгоц руу Туркийн F-15 сөнөөгч онгоц довтолсон гэж Hurriyet Daily News сонин мэдээлсэн ч дээр өгүүлсэн Су-24 онгоц гарцаагүй Сирийн нутаг дэвсгэр дээгүүр явж байсан гэж Оросын Батлан хамгаалах яам үзэж буй. Туркийн нисгэгчид уг онгоцны багтай холбогдох гэж хэд хэдэн удаа оролдсон ч хариу өгөөгүй тул гал нээж сөнөөсөн байна.

Бөмбөгдөгч Су-24 онгоц Сирийн Хмеймим баазад есдүгээр сарын эцсээс байрлаж буй Оросын онцгой зориулалттай нисэх бригадын бүрэлдэхүүнд орж буй юм.