Януковичийг эрж хайхаас Интерпол татгалзав

2015 оны 11 сарын 24

Украины Ерөнхийлөгч байсан Виктор Януковичийн үеийн төр, засгийн ажилтнуудыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахаас Интерпол татгалзлаа гэж Украины Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ерөнхий газрын ажилтан Сергей Горбатюк мэдээлэв. Түүний хэлснээр тэдгээр хүнд эчнээ ял оноох боломжгүй болж буй аж.Януковичийн хүрээллийн хүн бүртэй холбоотой материалыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага руу явуулжээ. Гэвч Украины эрх баригчдын энэ үйл ажиллагаанд улс төрийн сэдэл байгаа тул олон улсын хэмжээнд эрж хайхаар зарлахаас татгалзсан байна.

Горбатюкийн ярьснаар бол сэжигтнийг Интерполын шугамаар хайж буйг зарлалгүйгээр эчнээ ял оноохыг зөвшөөрсөн заалт бүхий хуулийн төслийг Украины парламентад өргөн бариад байгаа аж.  Янукович болон түүний нөхдийг эрж хайхаа зогсоохыг Интерполын Украины товчоо түр хугацааны шийдвэр гэж үзэж байна. Тус улсын Ерөнхий сайд байсан Николай Азаров, Сангийн сайд асан Юрий Колобов нарын материал энд хадгалагдаж байгаа.Виктор Янукович 2013 оны арваннэгдүгээр сард эхэлсэн Засгийн газрын эсрэг олон түмнийг хамарсан тэмцлийн улмаас 2014 оны хоёрдугаар сарын эцсээр Украинаас нууцаар гарч явсан юм. Шинэ эрх баригчид түүний болон хамтран зүтгэгчдийнх нь эсрэг эрүүгийн хэд хэдэн хэрэг үүсгэсэн. Януковичийн хөрөнгийг хураасан. Гадаадын банкинд байсан хадгаламжийг нь ч өөрөө ашиглах боломжгүй болгосон.