“Исламын улс”-ын гар хөл Өмнөд Солонгост ч байна

2015 оны 11 сарын 24

Алан хядагчдын “Исламын улс” бүлэг­лэлтэй Өмнөд Солонгосын арван иргэн шууд холбоотой болохыг тагнуулын байгууллага нь илрүүлжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Пак Гын Хе алан хядах ажиллагааг эсэргүүцэх үйл ажиллагаатай холбоотой хуулийг даруй хэлэлцэн батлахыг уриалав.

Олон улсын алан хядах ажиллагаатай холбоо сүлбээтэй байж болзошгүй гадаадын 48 иргэнийг сүүлийн хэдэн жилд Өмнөд Солонгос эх орноосоо гаргажээ. “Аль-Кайда”-тай холбоотой байж болох, хуурамч паспорттай Индонезийн нэг иргэнийг саяхан баривчилсан байна.