Алан хядах ажиллагаа байхыг үгүйсгэсэнгүй

2015 оны 11 сарын 23

“Японы нийслэлийн төвд байдаг Ясукуни хэмээх сүмд гар хийцийн бөмбөг дэлбэрчээ” гэж өчигдөр мэдээллээ. Сүмийн энэ цогцолборын орох хаалганы хажууд байх бие засах газарт дэлбэрэлт болсон байна. Хүний амь хохирсонгүй. Шалтгааныг нь тогтоогоогүй ч алан хядах ажиллагаа байхыг цагдаагийн байгууллага үгүйсгэхгүй байна. Ясукуни сүмийг 1869 онд барьсан бөгөөд шинто шашны аливаа ёслол үйлдэх төвийн үүрэг гүйцэтгэсээр иржээ. Сүмийн дээд эзэн нь Японы эзэн хаан аж. Энд ирдэг  хүмүүсийн тоонд Японы Ерөнхий сайд ч ордог. Бусад сүмээс ялгаатай нь Япон орон, эзэн хааны төлөө амиа өргөсөн цэргүүдийн сүнсэнд энд л залбирдаг юм. Тэдний тоонд Дэлхийн II дайны дараа цаазлуулсан Японы цэргийн гэмт хэрэгтнүүд ч ордог юм. Тиймээс Хятад хийгээд Солонгост энэ сүмийг Японы милитаризмын оюуны төв гэж үздэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД