Англи улс батлан хамгаалах хүчээ зузаатгаж эхлэв

2015 оны 11 сарын 23

Алан хядагчид болон бусад заналхийлэлтэй тэмцэхийн тулд Английн армид шуурхай ажиллах хоёр тусгай бригад байгуулж буй аж. Түүнээс гадна ойрын 10 жил Английн армийн төсөв 178 тэрбум фунт болох юм байна. Энэ мөнгөөр байлдааны “Тайфун” онгоцны хоёр шинэ эскадриль, “Стелс” системтэй өөр 39 онгоц худалдаж авахаар төлөвлөж буй аж. Мөн орчин цагийн завь есийг авч, байлдааны зориулалттай шинэ үеийн нисгэгчгүй аппараттай болоход зарцуулах гэнэ.

Их Британи улс “Исламын улс”-д цохилт өгөх зориулалтаар 138 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц худалдаж авна гэж саяны ням гаригт мэдээлж байсан. Ингэснээр Англи улс цэргийн  нисэх хүчин чадлаар АНУ-ын дараа орох хэмжээнд очно гэж шинжээчид үзэж байна.