Оросыг буцааж “авах” хүсэл Өрнөдөд бий

2015 оны 11 сарын 22

Орос улс Сирийн асуудлаар Өр­нөдтэй хамтран ажиллаж, Ук­раи­ны зөрчлийг зохицуулбал түүнийг “Их найм”-д буцааж оруулж болох юм гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер “Bild” сонины сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдсэн байна. Эдгээр болзлыг хан­гачихвал тэргүүлэх гүрнүүдийн хоо­ронд болдог яриа, маргаандаа Оросыг оролцуулахгүй байх сонир­хол Өрнөдөд байхгүй гэж тэрбээр хэл­жээ.Түүний хэлснээр бол Сири дэх дайнд удаан хугацаагаар оролцоод бай­хыг Орос хүсэхгүй, зөрчлийг түр­гэхэн шиг зохицуулчихаад энэ байд­лаас гарах бодолтой байгаа аж. Ойрхи Дорнод дахь үйл явдлаас үүдэн олон сая лалын шашинтантай Орос улсад ноцтой аюул заналхийлж буйг дутуу үнэлж болохгүй гэж Германы сайд үзэж байна.

2014 оны гуравдугаар сараас АНУ болон Европын холбоо, бусад улс Оросын эсрэг хэд хэдэн удаа хориг тавиад байгаа юм. Түүнд ялангуяа эрчим хүч, санхүү, батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг Оросын компаниуд хам­рагд­сан. Зарим хувь хүн ч үүнд багтсан юм.Франц, Их Британи, Орос, АНУ, Герман, Япон, Итали,  Канад ул­суудыг нэгтгэдэг “Их найм”-аас Оросыг гаргаснаар 2014 оны гуравдугаар сараас яриа хэлэлцээний энэ талбар оршин байхаа больсон. “Их долоо” хэмээх олон улсын клуб 1998 оноос Оросыг эгнээндээ оруулж “Их найм” болсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД