Египетэд сонгуулийн сурталчилгаанд бохир технологи хэрэглэжээ

2015 оны 11 сарын 22

Египетэд Парламентын сонгуулийн хоёр дахь үе шат эхэллээ. Өнгөрсөн сарын 17-19-нд болсон эхний шатанд хам­рагдаагүй 13 мужид санал хураажээ. Хи­лийн чанадад байгаа египетчүүд мөн санал өгч байгаа аж. Харамсалтай нь хүмүүсийн орол­цоо сайнгүй байгаа бололтой. Тэгвэл эхний шатанд сонгогчдын ердөө 26 хувь нь оролцжээ.Улс төрийн 13 намыг нэгтгэсэн Ерөн­хий­лөгчийн талын эвсэл сонгуульд ял­на гэдэгт олон хүн эргэлзэхгүй бай­на. Еги­петийн хамгийн баян хүн гэгд­дэг мэдээллийн магнат Нагиб Савей­ри­сийн үүсгэн байгуулсан “Эрх чөлөөт еги­пет­чүүд” нам энэ эвсэлд орж буй аж. Тус эвслийн цөм нь алдар цуутай хүмүүс, түүний дотор сэтгүүлчид, биз­нес­мэнүүд, шүүгчид, цэргийнхэн, Зас­гийн газрын гишүүд гэнэ. Эндээс нэр дэвшсэн хүмүүс парламентад намуудынхаа сууд­лыг эзэлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Сонгуулийн эхний шатанд хэрэг­жүүл­сэн хүмүүсийн саналыг худалдаж авах технологио энэ удаад ч ашиглаж, тү­рүү­чийн жилүүдэд “Лалын ахан дүүс” байгууллага хүнсний болон өргөн хэрэг­­лээний бараа тарааж амжилт олж бай­сан бол сая ахуйн хэрэглээний хий, эрэг­тэй хүний бэлгийн чадав­хийг идэвх­жүүл­дэг хэрэгсэл, хүчтэй үйл­чил­гээтэй “Тра­мадол” гэдэг эм мөнгөнөөс илүү чухал байжээ.Таван жилийн хугацаагаар сонгох бол­сон Египетийн хууль тогтоох байгууллага 596 депутаттай юм. Эдний 120-ийг нь намын жагсаалтаар оруулна.