Путин, Олланд нар энэ долоо хоногт уулзана

2015 оны 11 сарын 22

“Франс Пресс” агентлагийн мэдээлснээс үзвэл Франц, Оросын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Владимир Путин нар энэ сарын 26-нд уулзаж алан хядах үйл ажиллагаатай хэрхэн тэмцэх талаар ярилцах юм байна. Олланд бас Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нартай уулзах аж.