Мугабе 2018 оны сонгуульд нэрээ дэвшүүлжээ

2015 оны 11 сарын 22

Зимбабвийн Ерөнхийлөгч 91 настай Роберт Мугабег улс орноо жолоодох үүргээ гүйцэтгэхэд нь туслахын тулд хөгж­лийн бэрхшээлтэй хүний тэр­гэн­цэр худалдаж авч өгөх буй гэж гэр­гий нь мэдэгдсэн байна. Түүнийг юм хэлэх чадвараа алдтал нь эрх мэдлээ хэрэг­жүүлж байх эрхийг нь эдлүүлэхийн төлөө тэмцэнэ гэж 50 настай гэргий Грейс Мугабе нь хэлжээ. Гэтэл Парламентад үг хэлж байхдаа хэд хэдэн алдаа хийснийх нь дараа сөрөг хүчин нь түүнийг Ерөн­хийлөгчийн үүргээ гүйцэтгэж чадна гэ­дэгт нь эргэлзэх болсон аж. Тэрбээр  хоёр­дугаар сарын эхээр шатнаас ойчсон бө­гөөд үүнээс болж бие хамгаалагч  30 хүнийг нь ажлаас халсан юм.Мугабе одоо улс орны удирдагчид дотроо ахмадын тоонд орж буй. Түүгээр ч  барахгүй 2018 онд болох сонгуульд нам нь түүний нэрийг нь дэвшүүлчихээд бай­гаа. Түүнээс гадна 54 улсыг нэгт­гэдэг Африкийн холбоог Зимбабвийн Ерөн­хий­лөгч тэргүүлдэг юм.