Алан хядагчдыг устгаж байж амгалан байдал тогтоно

2015 оны 11 сарын 19

Алан хядагчдыг олзолж авалгүй газар дээр нь шууд устгахыг Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров Оросын тусгай албадад зөвшөөрсөн байна. Хэт даврагч байгууллагуудын гишүүдэд өгсөн цаазын ялаас татгалзахыг болиулах тухай санал Холбооны Зөвлөлд тавьсантай холбогдуулж тэрбээр ийм мэдэгдэл хийсэн аж.Энгийн иргэд, хүүхэд, хөгшид, эмэг­тэйчүүдийг араатан шиг болчихсон хү­мүүс хөнөөгөөд байхад энэрэнгүй ёсны талаар ярихад түвэгтэй гэж Ингушетийн тэргүүн хэлсэн аж. Алан хядах аюул тус улсад нэмэгдэж буйтай холбогдуулан Үндсэн хуулийн шүүхэд ийм санал та­вихыг Холбооны зөвлөлийн гишүүн Франц Клинцевич энэ сарын 18-нд хүсчээ.

 Че­ченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров ч цаазын ялыг хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж.Алан хядагчид энэ амьдралаас түргэн алга болбол манайд дэг журам төдий чинээ түргэн бий болно гэж тэр хэлжээ. Алан хядах ажиллагаа үйлдсэн хүмүүст ялын дээд хэмжээ оноох нь чухал гэж үздэгээ Төрийн Думийн депутат Вадим Соловьев бас илэрхийлжээ. Ойрын үед Орост довтолгоон хийнэ гэж “Ис­ламын улс” энэ сард цахим бичлэгээр за­налхийлсэн. Түүнчлэн нүүр царай нь тодорхой харагдахгүй нэг хүн хүрэм дотроо тэсрэх бөмбөг нууж буй бичлэгийг энэ бүлэглэлийнхэн цацсан байна. Уг амиа золиослогч Америкийн Нью-Йорк хотын хүн олонтой газарт дэлбэлэх үйлдэл хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ бичлэгээр “Исламын улс” Нью-Йорк хотод аллага хийнэ хэмээн заналхийлсэн  байна. Нийслэл Вашингтонд ч ийм хэрэг өдүүлэхээр төлөвлөж буй гэх мэдээлэл бас тархаж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД