Алан хядагчид түүх, соёлын өвд халдахаар зэхэж байв

2015 оны 11 сарын 19

Алан хядагчид Итали улсын түүх, соёлын дурсгалт зүйл, түүний дотор Миланы цогчин дуган, “Ла Скала” театр, Ватиканд байдаг Гэгээн Петрийн сүм рүү довтлохоор зэхэж байгааг Америкийн ХМТ олж мэдээд сэжигтэй таван хүний талаарх мэдээллийг Италийн хууль сахиулах байгууллагынханд уламжилжээ. Тэд бүгд араб гаралтай хүмүүс аж. Дотоод хэргийн сайд Анжелино Амфаногийн шийдвэрээр аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьд нь авсан юм байна.