Өргөн эвсэл байгуулах шаардлагатай гэж Франц үзэж байна

2015 оны 11 сарын 19

Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаагаа аль болох ойрын хугацаанд уялдуулах асуудлыг Америк, Орост айлчлах үеэрээ ярилцахаа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд амлав. Түүний үзэж буйгаар бол чухамхүү “Исламын улс”-ын байрлалд хүчтэй цохилт өгөхийн тулд өргөн эвсэл байгуулах шаардлагатай байгаа аж. Парисын Сен Дени дүүрэгт алан хядагчдын эсрэг явуулсан ажиллагаа дууссаны дараа тэрбээр ийн мэдэгджээ.

Энэ сарын 13-ны аллагыг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн тоонд Абдельхамид Абуад гэгчийг цагдаагийн байгууллага оруулж буй аж. Тэр үед алан хядагчдын довтолгоонд 130 хүн өртөж амиа алдсаны дотор нэг орос эмэгтэй байжээ. Дээр өгүүлсэн ажиллагааны явцад долоон хүн баривчилсны нэг нь эмэгтэй байв. Сэжигтнүүд хийгээд хууль сахиулагчдын хооронд болсон буудалцааны үеэр таван цагдаа хөнгөн шархаджээ. Мэргэн буучийн суманд нэг алан хядагч өртсөн байна.