Хуурамч паспорттай иргэдийг саатуулжээ

2015 оны 11 сарын 19

Грекийн иргэний хуурамч паспортаар АНУ руу нэвтрэх гэсэн Сирийн таван иргэнийг Гондурасын цагдаа нар баривчилжээ. Тэд Сальвадор улсаас нисэж ирсэн байна. Грекийн паспорттай хэрнээ тэр эрчүүд хэлийг нь огт мэдэхгүй байсан нь хилчдэд сэжиг төрүүлжээ. Сирийн энэ таван иргэний хэргийг мөрдөн шалгахад Интерпол оролцож байгаа юм байна. Одоогийн  байдлаар энэ сиричүүд Парист аллага үйлдэгсэдтэй хэлхээ холбоотой гэх сэжим илрээгүй гэнэ.