40 гаруй хүний амь үрэгджээ

2015 оны 11 сарын 19

Нигерийн умард нутгийн Кано хотын зах дээр амиа золиослогч хоёр этгээд алан хядах ажиллагаа үйлдсэнээс 13 хүний амь үрэгджээ. Мягмар гаригт Йола гэдэг хотод бас ийм үйлдэл хийж багаар бодоход 30 хүний аминд хүрч, 80 гаруй иргэнийг шархдуулсан байна.