“Намайг Ерөнхийлөгчөөр сонговол сиричүүдийн ирээдүй сайхан байх болно”

2015 оны 11 сарын 19

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Италийн телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа, тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль явуулах замд “улаан гэрэл огт байхгүй” гэж мэдэгдсэн байна. Тэгэхдээ хэнд итгэж нэрийг нь дэвшүүлэх нь зөвхөн сиричүүдийн эрх гэж тэрбээр тэмдэглэжээ. Гэвч үйл явцыг улс төрийн аргаар зохицуулах замд одоо алан хядагч бүлэглэлүүд зогсож байгаа. Тэднийг устгаагүй тохиолдолд Сирид Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхгүй гэж Асад үзэж байна. Сиричүүд намайг Ерөнхийлөгчөөрөө сонговол ирээдүй нь сайн сайхан болно. Харин би эрх мэдлээ хадгалж үлдэхийг хүсэж байхад намайг сонгохгүй бол алдаа болно гэж тэр хэлсэн байна. Австрийн Вена хотод Сирийн асуудлаар болсон яриа хөөрөөг “чухал алхам” гэж Асад нэрлээд, хамгийн гол нь Засгийн газар, сөрөг хүчин хоёр зэрэгцээд суух явдал гэж үзэж буйгаа хэлсэн байна.