Сирид эвлэрэл удахгүй эхэлнэ

2015 оны 11 сарын 18

Ойрын хэдэн долоо хоногт Си­рид эвлэрэл эхэлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Түүний хэлс­нээр бол Сирийн сөрөг хүчин нь Ерөнхийлөгч Башар Асадтай хэлэл­цээрийн ширээний ард хэр түргэн суухаас энэ нь шалтгаалах гэнэ. Энэ үйл явц руу Орос, Иран хоёрыг татан оролцуулах нь ихээхэн чухал байгаа юм байна. Түүний хэлснээс үзвэл гал зогсоох дэглэм ойрын 3-4 долоо хоногоос мөрдөгдөж эхлэх бололтой. Улс төрийн өөрчлөлтийг энд аль болох түргэн хийвэл хүчир­хийлэл тэр хэрээр даруй намжиж, “Исламын улс”, “Жабхат ан-Нусра” бүлэглэлүүдийн эсрэг стра­тегийг амьдралд хэрэгжүүлж болно гэж Америкийн тал үзэж буй юм байна. Түүнчлэн Америк, Франц, Оросын байлдааны ажил­лагааг уялдуулахын төлөө бай­гаа­гаа Жон Керри бас хэлжээ. Орос улс “Исламын улс”-ын эс­рэг тэмцэхэд төдийгүй Сирийн хям­ралыг зохицуулахад дипломат хүчин чармайлт гаргаасай гэж Аме­рикийн Батлан хамгаалах яам хүсэж буйг түүний хэвлэлийн на­рийн бичгийн дарга Питер Кук хий­сэн мэдэгдэлдээ дурдсан байна.